
ОХУ-ын засгийн газар гадаад нислэгүүдээ сэргээх эхний алхмыг хийж, дэлхийн 13 улстай агаарын хилээ нээхээр болсон. Тэдгээр орнуудын тоонд Монгол Улс багтсан байсан юм. Гэвч, тодорхой шалтгааны улмаас манай улсыг хасчээ.
Оросын холбооны улс наймдугаар сарын 1-ний өдрөөс Москва, Москва муж, Петербург, Донын Ростов хотуудын нисэх буудлаас олон улсын нислэгээ сэргээхээр болсон талаар Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн. Энэ жагсаалтад Их Британи, Турк, Танзани орнууд орсон байна. Нислэгээ сэргээх хэлэлцээ долоодугаар сараас эхэлжээ.
Харин тарваган тахлын дэгдэлт гарсан тул Монгол Улсыг уг жагсаалтаас хассан байна. ОХУ коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгээ гуравдугаар сарын 27-ны өдрөөс зогсоосон юм. Улмаар долоодугаар сарын 9-ний өдөр Роспотребнадзор буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд агаарын хилээ нээх 13 орны жагсаалтыг санал болгосон бөгөөд жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтаасан байв.
Эх сурвалж: ТАСС
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.