БНСУ-ын Сөүл хотын дарга агсан Пак Вон Сүн 700.000.000 гаруй воны өртэй байжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 15-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Сөүл хотын дарга агсан Пак Вон Сүн 700,000,000 гаруй вон монгол мөнгөөр тооцвол нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байжээ. 

Нийслэл хотын даргын албыг 3 дараалж хашсан ч, солонгосын бусад бүх муж хотуудын томоохон албан хаагчдаас хамгийн ядуу нь байсан бөгөөд өөрийнх нь нэр болон эхнэрийнх нь нэр дээр нэг ч байр байсангүй (Удахгүй улсын байрнаасаа гарна). Хотын дарга хийсний дараа түүний өр 2 дахин өссөн байдаг. Юмтай болох гэж том албан тушаалыг хашдаг хүмүүс байдаг бол тэрээр эсрэгээр гэр бүлээсээ илүү эмзэг амьдралтай хүмүүсийн төлөө ажилж амьдарч ирсэн нь хөдлөшгүй үнэн юм. 

Эгэл жирийн иргэдийн төлөө бүхнээ зориулж ажилладаг байсан талийгаач өөрийн гэр бүлдээ өрнөөс өөр юм үлдээж чадалгүй явжээ. Тэрээр гэрээслэлдээ "Бүх хүмүүсээс уучлал эрье. Амьдралд минь хамт байсан бүх хүмүүст баярлалаа. Зөвхөн зовлонгоос өөр юм өгч чадаагүйд гэр бүлийнхэн минь өршөөгөөрэй. 

Чандарлаад эцэг эхийн маань булшин дээр цацаарай. Бүгдээрээ баяртай" гэж бичиж үлдээжээ. Одоогоор түүний үхэлд гадны нөлөө шууд байхгүй гэж үзэж байгаа бөгөөд шууд бус нөлөөг шалгах гэж гар утасыг нь шалгаж буй.

40 гаруй жилийн өмнөөс эхлэн хүний эрхийн өмгөөлөгч хийж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, иргэний хөдөлгөөний идэвхтэн, нийгмийн зүтгэлтэн хийж эмзэг бүлгийн төлөө ажилж амьдарч ирсэнийг энгийн ард иргэд нь мэднэ. Хэдий ядуу өртэй байсан ч тэрээр өглөгийн хаан байлаа. Өөрийн авсан шагналын мөнгө болон сөүл хотод байсан орон сууц газраа хүртэл хандивлагч нэгэн байлаа.

Хамгийн сүүлд шведээс авсан шагналын мөнгө болох 50 сая воныг японы дарлалын үед бэлгийн хүчирхийлэлд автаж байсан эмэгтэйчүүдийг тэтгэх байгууллагад хандивлаж, 1989 оноос хойш нийтдээ 3,200,000,000 воныг (32 дүнчүүр) нийгмийн сайн үйлсийг цогцлоох үйлс байгууллагуудад хандивлажээ. Нэг ёсны өдийг хүртэл авсан цалингийнхаа ихэнхийг, хувийн хөрөнгө болон шагналаа олон нийтийн үйлст зориулсан ажээ.

Mayor of Seoul found dead after 'being accused of sexual ...

Тэрээр сөүл хотын дарга хийх хугацаандаа нийгмийн жижиг давхарга болох гадаад иргэдтэй холбоотой үйл ажиллагаануудад их оролцож, тэдний төлөө хууль батлуулахад хувь нэмрээ оруулж байлаа.

Түүний үхлийн жинхэнэ шалтгаан тодорхойгүй. Талийгаачийг бэлгийн дарамт (бусдад бэлгийн эвгүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийсэн) удаан хугацаанд үзүүлсэн гэдэг А-ийн гомдлыг тойрсон үнэн худал мэдээллүүд хэвлэл мэдээллээр ихээр цацагдаж, заргалдагч эмэгтэй А болон Пак дарга түүний ямарч гэмгүй эхнэр хүүхдүүд үрүү үй олон хорон үгийн сум цацагдаж байна. Бодит үнэнг нүдээрээ хараагүй байж таамаглал бичих нь зүй бус юм.

Эх сурвалж: Даум сайт

Ж.Нармандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (94.129.91.110) 2020-07-13 15:15
      • 0
      • 0

      Muusain tsagaan hujaa nar yum l bol amia horloj bh yum, hariugui setgeliin tenheegui humuus shuu

      Хариулах