З.Энхболд: МҮОНРТ-ийнхэн бүгдээрээ архи уудаггүй, уудаг нь өөрийгөө мэдэж байгаа

Twitter Print
2014 оны 12-р сар 26-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Уг хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан аймшгийн газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй. Та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байж ажил. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү” хэмээн хэлсэн нь тус байгууллагын уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүмүүст буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай байдал, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн.

Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэж хэллээ.

 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.179.20.77) 2014-12-27 12:14
      • 0
      • 1

      чи ч уудаг гар нь ойлгомжтой байна. Архичид өөрсдийгөө өмөөрөхдөө их сайн шүү,

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.7) 2014-12-26 12:42
      • 0
      • 1

      er ni arhi uuh uuhgui bh ni hunii ooriin uhamsar.

      Хариулах