
Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Анагаах Ухааны доктор Л.Байгалмаа бүсгүйчүүддээ хандаж цуврал зөвлөгөө өгч байна. Л. Байгалмаа нь АУИС эмч мэргэжлээр төгсч, улмаар 2008-2012 онд Япон улсын Гунмагийн Их сургуульд Умайн хавдарын Генийн эмчилгээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Хавдар бол аймшигт өвчин. Олон төрлийн хорт хавдар байдгийн нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм. Гэхдээ эдгээрийн дотроос ганцхан умайн хүзүүний хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Хүний хөхөнцөр вирус (ХХВ) нь умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуур эдийн суурин давхаргад нэвтрэн, хэвийн эсүүдийг өөрчлөлтөнд оруулснаар эсийн гаж хуваагдал явагдаж умайн хүзүүний хорт хавдар үүсдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь манай оронд зонхилон тохиолддог хорт хавдрын тоонд орж, эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын дотор эхний байранд орж байна. Дэлхий нийтэд тохиолдох тоогоор нь авч үзвэл хөгжиж буй орнуудад өндөр, хөгжилтэй орнуудад тохиолдлын тоо нь цөөн байна.
Энэ зургаас та умайн хүзүүний хорт хавдарын үзүүлэлтээр Монгол улс дэлхийд нэлээн эрсдэл ихтэй орны тоонд орсныг харж байна.
Залуу эмэгтэйчүүдийн 80% нь хүний хөхөнцөр вирусийн халдвар авдаг гэж үздэг. Онцлог нь халдвар авсан тохиолдол болгон умайн хүзүүний хавдар болдоггүй. Учир нь хувь хүний онцлогоос хамаарч уг вирус 12-18 сарын дараа устаж үгүй болдог. Харин устаж үгүй болоогүй тохиолдолд вирус нь умайн хүзүүний эсийг гэмтээгээд шинж тэмдэггүй нуугдмал байдлаар удаан хугацаагаар эсийг гэмтээж байгаад хорт хавдарт шилждэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Гэхдээ хорт хавдар руу шилжихэд тамхи таталт, дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх, бэлгийн замын архаг үрэвсэл зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог.
Хүний хөхөнцөр вирус ямар замаар дамжих вэ?
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч HPV буюу хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар салстаар дамжин халдварлана. Салстаар гэдэг нь бэлгийн замын салстууд, бэлгийн гадна эрхтнүүд нимгэн хэсгүүд, амны салтаар дамждаг болно.
Хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эмэгтэй хүн эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, тохиолдлын бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орох, замбараагүй бэлгийн амьдралтай байх зэрэг тохиолдолд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ, умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хамгийн гол нь хавдар болохоос нь өмнө эрт илрүүлэх нь чухал. Уг өвчнийг эрт илрүүлж чадвал олон эмэгтэйн амь насыг авраад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн үлдэх боломжтой. Энэ асуудал дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэйчүүд гэр бүлийн гадуурхи болон тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бэлгийн ариун цэврийг дээд зэргээр сахиж, эмэгтэйчүүдээ хайрлаж, гэр бүлдээ үнэнч байх ёстой. Ингэснээр гэр бүлээ уг өвчний эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой юм.
PAP буюу эсийн шинжилгээ гэж юу вэ?
Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэг таагүй мэдрэмж төрдөггүй. Умайн хүзүүний орчмоос эсийн наалдацыг авч хөхөнцөр вирусийн шалтгаантай эсийн эмгэг өөрчлөлт явагдаж байгаа эсэхийг микроскопоор харж илрүүлдэг шинжилгээ юм.
Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?
Дээр дурдагдсан бэлгийн харьцаанд орсон бүх насны эмэгтэйчүүд, ялангуяа 30-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, хавдрын эсийн шинжилгээнд хамрагдвал бүтэн жилдээ сэтгэл амар тайван байж болно.
Дараагийн дугаарт үргүйдлийн гол шалтгаан болсон хламидийн талаарх мэдээллийг хүргэх болно.
Эмчтэй холбогдож сонирхсон асуултандаа хариулт, зөвлөгөө авахыг хүсвэл Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөө, Эрин эмнэлэг. Утас: 99049898
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.170.85.9) 2013-12-05 15:47Mash heregtei zuil zovloson baina, huuhnuudee jild 1 udaa zaaval en shinjilgeeg ogoorei, bi ene emch deer ochij ene PAP shinjilgeeg ogood hed honogiin daraa sain harui avsan. Baigalmaa emchdee bayarlalaa.
Хариулах
Зочин
(112.72.13.99) 2013-12-05 10:50Эмэгтэй хүн болгон уншмаар юм байна. Тэр зурган дээрээс харахад умайн хүзүүний хорт хавдраар хүн амаараа дэлхийд толгой цохидог манай хойд, урд 2 хөрш маань өвчлөл багатай гарсан байхад маш цөөхөн хүн амтай Монгол улс маань эрсдэл ихтэй орны тоонд орсон нь харамсмаар байна.
Хариулах
Зочин
(112.72.13.152) 2013-12-04 21:56unetei zuwluguu ugsun emch tandaa talarkhal dewshuuley.
Хариулах
Зочин
(202.21.106.102) 2013-12-04 21:12Naiz n zuvlguug chin unshij taniltslaa
Хариулах
Зочин
(103.26.194.119) 2013-12-04 20:43Tiimee ohid busguichuudee eruul yabahiin tuld urdchilan sergiileh uzlegt togtmol orj baiya
Хариулах
Зочин
(103.26.194.13) 2013-12-04 20:40Tiim bnaa xeregtei zublulguu bna.esiin shinjilgeegee umuur yum bna daa emegteichuudee,,,!!!!!!!!!
Хариулах
Зочин
(103.26.194.44) 2013-12-04 19:13Nohruudteigee hamt unshaarai gej zovlomoor yum baina daa.
Хариулах
Зочин
(112.72.13.99) 2013-12-04 11:51Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа.
Хариулах