Австралийн Мельбурн хотод хөл хорио тогтоож, дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Австралийн Виктория мужид коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тус мужид хөл хорио тогтоогоод байна. Виктория мужийн төв, Австралийн хоёр дахь том хот болох Мельбурны томоохон супермаркетуудын лангуунууд хоосроод эхэлжээ.

Супермаркетуудын зүгээс иргэдэд зөвхөн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахыг уриалсан ч зарим дэлгүүрүүдийн лангуун дээрх нийт бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь дууссан байна. Үүнтэй холбоотойгоор зарим супермаркетууд иргэдийн худалдаж авах бараа бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэгт хязгаарлалт хийж эхэлжээ. Coles сүлжээ дэлгүүрүүд нэг үйлчлүүлэгчид цагаан будаа, гурил, элсэн чихэр, сүү, шингэн саван зэрэг бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихдээ хоёр уутыг, ариун цэврийн цаас зөвхөн нэг боодлыг л худалдан авахыг зөвшөөрч байгаа аж.

Австралийн эрх баригчдын гаргасан шийдвэрийн дагуу Мельбурнд оршин суудаг 5 сая иргэн ирэх 6 долоо хоногийн турш гэрээсээ зөвхөн хүнсний дэлгүүр орох, эмнэлгээр үйлчлүүлэх, дасгал хөдөлгөөн хийхийн тулд л гарах боломжтой болох аж. Түүнчлэн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон коронавирусын цар тахал дэгдээд буй Виктория мужийн оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэхийг ард иргэдээсээ хүссэн ба Австралийн засгийн газар тус улсад ирж буй олон улсын нислэгүүдийг тоог бууруулах, эх орон руугаа буцаж буй австраличуудын тоог хязгаарлах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг онцолжээ.

Coronavirus in Australia: Melbourne begins new shutdown

Австралийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар Виктория мужид коронавирусын халдвар авсан 2824 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 22 хүн нас бараад байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.