Долдугаар сарын 11-15-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Twitter Print
2020 оны 07-р сар 08-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадам амралтын өдрүүд буюу энэ сарын 11-15-нд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Жолооч бүр хөдөлгөөнд оролцох боломжтойг ТЦА-наас мэдээллээ.

Мөн баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаагаагүй. Энэ талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Хэдий тийм ч "COVID-19"-тэй холбоотойгоор 7 дугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасныг сануулж байна. 

Энэ жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаан XIII зуун цогцолборт болон хурдан морьд Хүй долоон худагт уралдаж, баяр наадмыг олон нийтэд онлайнаар дамжуулан үзүүлэх тул дээрх чиглэл рүү иргэдийг зорчихгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаахаар болжээ. Яг баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангажээ. 

Төв аймгийн Хүй долоон худаг буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа Хүй долоон худгийн "Монгол наадам" цогцолбор руу оруулахгүй гэдгийг мэдээллээ. ТЦА "Яараад яах вэ” аяныг энэ сарын 1-нээс 10 дугаар сарын 15-нд зохион байгуулж байна. Жолооч нарыг хөдөө орон нутагт дээд тал нь 80, хотод 60 км цагийн хурдтай явах боломжтой. Энэ хязгаарыг хэтрүүлж болохгүйг сануулж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.