
Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын хэмжээнд өргөх байгууламжийн хууль тогтоомж, норм, дүрмийг хэрэгжүүлж буй байдал, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгын дор мэргэжлийн болон ашиглагч байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгууллаа.
БХБЯ-ны Салбарын Хяналтын газар өргөх байгууламжуудын үйл ажиллагаа, ашиглалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгахад илэрч буй зөрчлүүд, норм, дүрмийг хангуулаагүй байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, улмаар зөрчилтэй байдлыг арилгуулах чиглэлийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Улсын хэмжээнд 19230 өргөх байгууламж бүртгэлтэй байгаагийн 81,5 хувь нь буюу 15671 нь нийслэлд ашиглагдаж байна. Орон нутагт 18,5 хувь буюу 3559 өргөх байгууламжийг ашиглаж байгаа юм.
Орон сууцны хэрэгцээнд нийт 8131 лифт ашиглагдаж байгаагаас 323 лифт эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Эрсдэл өндөртэй нийт лифтний 89 хувь нь буюу 289 лифт нийтийн орон сууцанд, 34 лифт эмнэлгийн байгууллагад ашиглагдаж байгаа тул яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлага тулгарч байгаа юм.
Шалгалтын явцад Лифтний хонгилын хаалга тохиргоогүй, мэргэжлийн лифтчин байхгүй, засвар үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулаагүй, ээлжит магадлалд хамрагдаагүй, лифтний түргэн илэгддэг эд ангиудыг шинэчлээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл илэрч байна.
Шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн лифтүүдээс 132 лифтний ашиглалтын хугацаа дуусчээ. Иймээс шинэчлэн солих, эвдрэлтэй лифтний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр заавар зөвлөмжийг өглөө.
Харин Краны үйл ажиллагааны хувьд ослоос урьдчилан хамгаалах хэрэгсэл ажиллахгүй байх, засвар үйлчилгээ хийлгээгүй, оосорлогч, дохиочин зэрэг мэргэжлийн ажилтан ажилуулаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа тул дээрх бүх зөрчлийг арилгах чиглэлд хамтарч ажиллах талаар оролцогч байгууллагууд санал солилцлоо.
Өргөх байгууламж болох лифт, краны аюулгүй ажиллагааг хангах зорилготой энэхүү зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, Монголын барилгын үндэсний ассоциаци, орон сууцны лифт ашиглагч байгууллагууд, өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцов.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.65.8) 2022-03-20 20:15БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
TatyanaVlasova
(92.38.136.69) 2020-07-18 11:27С радостью приветствуем вас! Выполняем самые лучшие прогоны, которые смогут "утопить" интернет-сайт ваших конкурентов. Стоимость: от 2 000 руб. - Стопроцентный результат. Онлайн-сайты ваших конкурентов "умрут". - Наибольшее количество отрицательных фитбеков. - Собрана специфическая база - максимально сильные площадки из 10 000 000 сайтов (порно, вирусных, спамных и т.д.). Работает безотказно. - Прогон делаем одновременно с 4 серверов. - Непрерывный спам активационных ссылок на официальный e-mail. - Выполнение в течение 40-240 часов. Растянем сколько угодно по времени. - Прогоняем с запрещёнными ключами. - При условии заказа сразу 2 сайтов - выгодные бонусы. Стоимость 50$ Полная отчётность. Оплата: Киви, Яндекс.Деньги, Bitcoin, Visa, MasterCard... Телегрм: @exrumer Whatssap: +7(906)53-121-55 Skype: XRumer.pro маил: support@xrumer.cc
Хариулах
Зочин
(107.72.176.32) 2020-07-08 11:59Eh ornoo Zara ideh shunald hotlogdson Sumyabazar bna
Хариулах
Зочин
(107.72.176.32) 2020-07-08 11:56Hyrelbaataraa Avdag n boloh boldoggyi umuu
Хариулах