Үерийн улмаас 8 иргэн амиа алджээ

Twitter Print
2020 оны 07-р сар 07-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна.

Тухайлбал, 07 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.  

Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх,  13 нийтийн орон сууц үерийн усанд автжээ. Түүнчлэн үерийн улмаас 8 хүн амь насаа алдсны  6 нь том хүн, 2 нь хүүхэд байгаа юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар 07 дугаар сарын 03-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашинтай явж байсан 5 иргэн үерт өртөж нас барсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 07 дугаар сарын 03-ны өдөр орсон аадар борооны үеэр 3 иргэн мотоциклоор гол гатлах гэж яваад амь насаа алдсан. Амралт зугаалгын улирал эхэлсэн,  баяр наадмын  амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.