
Нэгдсэн вант улсын эрдэмтэд нэгэн санаанд оромгүй нээлт хийсэн байна. Британий нэртэй антропологич /хүн судлал/ сурвалжит эрхэм сэр Эдвин Буркхартын удирдлага дор судалгаа явуулсан эрдэмтэд “богино банзал-хүний насыг уртасгах нэгэн хүчин зүйл” болохыг тогтоосон гэнэ.
Сонирхолтой энэ өвөрмөц судалгаанд 5000 бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд богино банзалын гайхамшиг харин гоо зүйн талаасаа бус зөвхөн биеийн эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Яагаад гэвэл угаалгын дараа хувцасанд тогтсон элдэв химийн бодисууд хүний биед хүрэхдээ эрүүл мэндэд нэн хортой нэгдэл үүсгэдэг байна.
Энэ учраас эмэгтэйчүүд хувцас хунар аль бага өмсөх тусам химийн бодисын хортой нэгдэл бие организмд бага нэвтэрнэ гэж үзэж байгаа аж.
Үүгээр бас зогсохгүй эрдэмтдийн үзэж байгаагаар илүү задгай хувцасладаг эмэгтэйчүүд нөхөрт гарах нь хурдан байдаг, статистик үзүүлэлтээр бол нөхөртэй эмэгтэйчүүд ганц бие өтөлж байгаа эмэгтэйчүүдээс урт насалдаг гэж үздэг байна.
Энэ зэрэгцээ сэтгэл зүйн нэгэн чухал хүчин зүйл бол задгай хувцасладаг эмэгтэйчүүд илүү нээлттэй байдаг учраас энэ үндсэн дээр ухаалаг бие даасан зан чанартай байдаг ажээ.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.