Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Баян-өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхдээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Хүүхэд нохойд бариулсан тарвагыг авчирсан бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн баг голомтод ажиллахаар явж байгаа аж.

Түүнчлэн Ховд аймагт 27, 17 настай хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн, одоо иргэдийн биеийн байдал сайжирсан байна. Мөн дээрх тохиолдлын нэг болон хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөл хориог цуцалсан юм. Гоц халдварт тарваган тахлаас урьдчилан сэргийлж тарвага агнахгүй, нохойд бариулсан, удаан хөдөлгөөнтэй байгаа тарвагатай ойртохгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.