Өвөрмонголд тарваган тахлын улмаас онц байдал зарлажээ

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын хойд зүгт Өвөрмонголын Өөртөө Засах орны Баяннуур хотод тарваган тахлын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор онц байдал зарлажээ.

Орон нутгийн удирдлагаас гаргасан мэдэгдэлд онц байдлын дэглэм 2021 он хүртэл үргэлжилнэ хэмээн онцолсон байна. Баяннуур хотын эмнэлэгт тарваган тахлын халдварын шинж тэмдэг илэрсэн иргэн хэвтсэнтэй холбоотойгоор эрх баригчид тарваган тахлын халдвар тархах эрсдэлтэй байгааг анхааруулж, иргэдийг хувийн ариун цэврийг сайтар сахиж, зэрлэг амьтдыг агнахгүй байх, мэрэгч амьтадтай газраас хол байхыг тус тус анхааруулжээ. Баяннуур хотын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар тарваган тахлын халдвар авсан малчин эрэгтэйг тусгаарлаж, түүнд эмчилгээ хийж эхэлсэн ба түүний биеийн байдал тогтвортой байгаа аж.

БНХАУ-д тарвага агнах, тарваганы махыг хүнсэндээ хэрэглэх, гэртээ хадгалахыг хуулиар хориглодог юм. Хятадын хойд зүгийн говьд амьдардаг иргэд болон Монгол улсад тарвагыг хоол хүнсэндээ хэрэглэх явдал элбэг тохиолддог ба өнгөрсөн пүрэв гарагт Монголд тарваган тахлын халдвар авсан 2 ч тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тарваган тахал нь хурц халдварт өвчин бөгөөд уг өвчнийг 19-р зууны сүүл хүртэл эмчилж чаддаггүй байв. 14-р зуунд тарваган тахлын улмаас Европт хэдэн 10 сая хүн буюу Европ тивийн нийт хүн амын 60 хувь нь тарваган тахлаар амиа алдсан гэдэг.

Эх сурвалж: TASS.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.