“Бүх амьтан тэгш эрхтэй. ГАХАЙ бүр илүү тэгш эрхтэй” байж таарахгүй

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Улсын наадмыг бойкотолцгооё. “Бүх амьтан тэгш эрхтэй. ГАХАЙ бүр илүү тэгш эрхтэй” байж таарахгүй! ГАХАЙНУУДАД ҮГҮЙ гэж хэлцгээе!

Өнгөрсөн долоо хоногт улсын эмнэлэг орсон. Тэгэхэд дүүргийн эмнэлэг дээр цус шээсний шинжилгээ өгөх бол ирэх долоо хоногийн 4- дөхөөс оочер гарна гэж байна... инээдэм үү. Нөгөө эрүүл мэндийн даатгал төлсний хэрэг хаа бна. Ийм бхад хүн бухимдахгүй яах юм бэ.

Тэгэхэд хувийн эмнэлэгт 10 гаруй төрлийн шинжилгээг дугаар авсантайгаа нийлээд 30-хан минутад өгөөд, шинжилгээнийхээ хариуг гурван цагт багтаагаад авчихаж байна... Тэгэхэд хөгжил дэвшил, Монгол хүний эрүүл мэндийг би л хамгааллаа гэж попорсоор байх уу... Тийм ч болохоор ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН АЛБАН ТУШААЛ ДЭД БҮТЦИЙН яамуудаас илүү улстөрчдийн шунал хүслийг өдөөдөг гэдгийг өнгөрсөн долоо хоногийн сошиал давалгаанаас харлаа. Үнэхээр ичлээ, бухимдлаа.

Гэтэл жирийн иргэд нь ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АТАЛ УЛСЫН НААДАмд гурван тэрбумыг ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАРЬЯалалтай компаниадаар хийлгэж байна. Зурагтаар бичлэг үзүүлэхийн тулд ГУРВАН ТЭРБУМ... өмнөх наадмуудын ханшийг давсан зардал. Өчигдөр ХОТЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАТБАЯСГАЛАН “Ерөнхийлөгчийн жуулчны баазад наадам хийхгүй” гэж өмгөөлсөн. Ичээрэй, Батбаясгалан дарга аа, Засгийн газрн мэдээнд албан ёсоор “13 зуун жуулчны баазад хийнэ” гэж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэл “ҮНЭН” гэдгийг баталсан. Дээр нь, “зардлыг одоо мэдээллэх боломжгүй. Нэгтгэж байж мэдээллье” ч гэх шиг....ИЙМ байхад өчигдөр дахиад худлаа тайлбараа сошиалд шэйрлүүлж бна... Бид амьтан байж болно. Гэхдээ ГАХАЙД ИЛҮҮ ЭРХ өгөхийн төлөө амьдарсан болж өдөр хоногийг өнгөрөөх үүрэгтэй биш шүү. 

Улсын наадмыг бойкотолцгооё!!! ГАХАЙНУУДАД БҮХ АМЬТАН ТЭГШ ЭРХТЭЙГ САНУУЛЦГААЯ!!!

Г.Отгонжаргал 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.