Найрлаж наадахгүй бол үхлээ юу бид?

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Ганцхан борооноор л хот ,улсаараа ингээд л борооны ус шавар шалбааганд живээд байдаг. Намайг 20 орчим настай байхад ч ийм л байсан. Одоо 30 жил өнгөрөөд байхад бас л янзаараа.

Ийм атлаа байнга л баяр наадам. Баяр дуусахаар өөр орны баяр зээлээд авчраад л баярлах гээд гүйчихнэ савсагналдаад. Тахал өвчин дороо л тархахад салхи мэт хиарах ийм асар аймшигтай хүнд цаг үед! Улс орон эдийн засгийн хувьд доройтсон энэ үед бас л онлайн наадам гэж сүржигнэж улсын мөнгө хэрэггүй юманд үрж гулгихгүй бол үхлээ юу?

Тэр баярлах мөнгөөрөө борооны ус зайлуулах, төхөөрөмжөө тавьж болдоггүй ээ. Наадам хийгээд дараа нь юу үлдэх билээ? Допинг шахаж түрүүлсэн хуурамч хөлстэй бөхчин, бас л тариа шахаж хурдлуулсан морины хөлс харахын аргагүй хог шавхруу л үлддэг биз дээ. Баян тарганаа, элитээ өндөр боловсролтойгоо гайхуулсан өчнөөн амьтас үржлээ. Тэгээд яагаад бид хөгждөггүй юм бэ оюун тархи минь хөлдүү чигээрээ хөшлөө шүү дээ. Амь нас, ахуй хөгжлөөс илүү үнэтэй наадам ёс заншил. Гангалахын, гайхуулахын, баян гэж харагдахын дон шүглэсэн ийм л сэтгэхүй биднийг баглаад удаж байна.

Бүтээн байгуулалт, замтай, ус зайлуулах хоолойтой болмоор байна ш дээ тэр баярлаж балайрах мөнгөөрөө. Өвчин зовлон яадаг юм эсвэл баян хүн, дарга, их хурлын гишүүдэд хүрэхгүй, ядууст хүрнэ. Эсвэл жирийн иргэд яах ч үгүй гэж ялгадаг юмуу? Өвчин зовлон гэж харин ч хэн бугайг ч ялгадаггүй наалддаг ганц эд биз дээ...

Хулганайн Тэргэл 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нарве

      (73.86.149.99) 2020-07-05 01:11
      • 0
      • 0

      Унэн Унэн наадам энэ жил бидэнд даанч зохихгуй нь дээ,тэмдэглэхгуй байя тэгэх уу?? Hero Баатарыг Улам хоронгодуулээд яахав!,хэрэгтэй чухал зуйлдээ нэг даруй зарцуульяа,дэмжээрэй

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-07-04 21:54
      • 0
      • 0

      Ystoi zov demjij bna

      Хариулах