Эрэгтэйчүүд осол гэмтэлд өртөх нь ихэсчээ

Twitter Print
2014 оны 12-р сар 25-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Шинэж жилийн баярын үеэр архитан согтуурахтай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Баяр тэмдэглэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүн гудамжинд осгож үхэх, архины хордлогонд орох, улмаар согтуурсан үедэ гэмт хэрэг үйлдлээ гэсэн дуудлага цагаадгийн байгууллагад олноор ирж байна. Мөн гэмтэл бэртсэн хүний тоо нэмэгдсэн аж. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Гэмтлийн эмнэлэгт 1575 хүн хандаж тусламж авсны 62.2 хувь нь эрэгтэйчүүд байлаа.

Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхэл, 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн хүмүүс байв. Мөн осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг санамсаргүйгээр унаж хөл гараа гэмтээх, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлсэн аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.