Нойр булчирхайн эмгэгийг эх орондоо эмчилдэг болно

Twitter Print
2020 оны 07-р сар 02-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Гадаадад зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай 27 өвчний жагсаалтад нойр булчирхайн эмгэг багтдаг.

Манай улсад нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслаас бусад эмгэгийг эмчилж байна. Харин уг мэс заслыг эмч нар маань хийж эхлүүлснээр бөөр, нойр булчирхайн асуудалтай олон хүмүүсийн амь насыг аварч чадах төдийгүй дээрх жагсаалтаас нойр булчирхайн эмгэгийг хасаж, эх орондоо эмчилдэг болж байгаа юм.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг эмнэлэг удахгүй энэхүү мэс заслыг хийхээр туршилт, бэлтгэл ажлуудыг хийж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.