Шимэгч хорхой илэрсэн 4 тонн Сайра лаазалсан загасыг ОХУ руу буцаалаа

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны тавдугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн байна. Улмаар 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэжээ.

“Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: НМХГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.