
Биеийн тамирын хичээлийн үеэр сурагчдын маск зүүлгэж гүйлгэсний улмаас өсвөр насны хоёр сурагч зүрхний шигдээс болж нас барсан хэрэг Хятадад гарчээ.
Улмаар үхлийн шалтгааныг биеийн тамирын дасгал хөдөлгөөний үеэр маск зүүлгэсэнтэй холбоотой гэх урьдчилсан дүгнэлт гарсаны дараа Хятадын боловсролын байгууллагын удирдлагууд гүйхийг хичээлийн хөтөлбөрөөс хасчээ. Уг хоёр хэрэг Хэнань мужид дөрөвдүгээр сарын 24-30-ны хооронд гарсан байна. Сурагчид талбайд гүйж байхдаа гэнэт унаж, нас барсан аж.
Нас барсан нэг сурагчийн аав хэвлэлд ярихдаа “Бичлэгээс үзэхэд хүү минь масктай гүйж байгаад гэнэт л арагшаа унасан” хэмээн ярьжээ. Тухайн үед гадаа 20 хэмийн халуун байсан бөгөөд ийм үед масктай гүйх нь эрүүл мэндэд эрсдэл учруулах боломжтой гэнэ.
Эх сурвалж: Koreatimes
Г.Ананд
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.