Улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр Ерөнхий сайд асан Франсуа Фийонд 5 жилийн хорих ял оноожээ

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Парисын Эрүүгийн шүүхээс Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийонд улсын хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, эхнэртээ ямар ч үндэслэлгүйгээр 1.3 сая ам.долларын цалин олгосон хэргээр 5 жилийн хорих ял оноожээ.

Түүнчлэн түүнд болон түүний гэргий Пенелопе Фийонд тус бүр 375 мянган еврогийн торгууль ноогдуулж, Франсуа Фийонд ирэх 10 жилд сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хоригложээ. Франсуа Фийоны орлогч Марк Жулод Парисын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял, 20 мянган еврогийн торгууль ноогдуулсан байна. Францын Ле Фигаро сонинд бичсэнээр Ерөнхий сайд асан Франсуа Фийон, түүний гэргий Пенелопе Фийон, орлогч сайд Марк Жуло нар шүүхээс ноогдуулсан торгуулиас гадна Франсуа Фийоны гэргийн хууль бусаар цалингийн журмаар олгосон 1.3 сая ам. долларыг барагдуулах ёстой болжээ.

Франсуа Фийон гэргийн хамтаар шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа аж. 66 настай Франсуа Фийон 1958 оноос хойш шүүхээс хорих ял авсан Францын төрд дээд албан тушаал хашиж байсан анхны улс төрч болж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.