Дэлхийн аялахад таатай 10 хот

Twitter Print
2023 оны 03-р сар 13-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Аялахад таатай 10 хот

Booking.com буюу дэлхийн хамгийн том онлайн аяллын платформоос 240 сая аялагчдын дунд хамгийн өндөр сэтгэгдэл (Review Award) үлдээсэн саналыг үндэслэн 2023 оны “АЯЛАХАД ТААТАЙ, НАЙРСАГ 10 ХОТ"-ыг энэ оны 1-р сарын 24-нд нэрлэжээ.

Дараахи байдлаар эрэмблэгдсэн байна.

10. Gold Coast, Australia

Gold Coast буюу Алтан эрэг нь үзэсгэлэнтэй наран шарлагын газар, давалгаа байнга гардаг тул surfing хийдэг аялагчдын хувьд аз жаргалын орон гэлтэй. Далайн эргийн наран шарлагын газар болон их хотын уур амьсгал хаяа дэрлэн оршдогоороо бусад хотуудаас ялгаатай. Эргээс хойд зүгт хэдхэн км зайд South Stradebroke гэх элсэн манхан бий. Манайхаар бол Улаагчны хар нуур юмуудаа. Мэдээж зугаа цэнгэлийн гол цэг учраас усан парк, далайн эргийн ресторан, клабууд, шөнийн захууд гээд аялагчдыг уйдаах завдал огт өгдөггүй газар юм.

Аялахад таатай үе: Жилийн ихэнхи үед нарлаг, чийглэг дулаан уур амьсгалтай. Гэвч жуулчид жилийн 6-8 сар, 9-10 саруудад хамгийн их зорьж очдог.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Surfers Paradise Beach

SkyPoint Observation Deck

Nerang River

Currumbin Wildlife Sanctuary

Carrara Markets

Tamborine Mountain

Nocturnal glowworm

Pringbrook National Park

South Stradbroke Island

Point Danger

Dreamworld

Pacific Fair Shopping Centre

Harbour Town Premium Outlets

Burleigh Head National Park

Broadwater Parklands

Surfers Paradise Beachfront Markets

Skypoint Climb

Greenmount Beach

Tallebudgera Creek

Topgolf Gold Coast

Paradise Country

Putt Putt Golf

Hinterland Regional Park 

9. Mexico City, Mexico

Төв Америкийн хамгийн их жуулчин татдаг Мехико хот нь Нью Йорк хотоос илүү хүн амтай бөгөөд Хойд Америкийн хамгийн том хот юм. Түүхэн болон архитектурын гайхамшиг болсон энэ газар жуулчдын хамгийн таатай сэтгэгдэл үлдээсэн хотуудын эхний 9т орж иржээ.

Аялахад таатай үе: 3-4сар, 9-11 саруудад аялахад хамгийн тохиромжтой. Энэ үеээр нислэг болон зочид буудлын үнэ нэмэгдэх хандлагатай байдаг тул аяллаа эрт төлөвлөх нь чухал юм.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

The Teotihuacan Pyramids

Plaza del Zocalo

Basílica de Guadalupe

Tlatelolco

Parque Ecológico Zacango Zoo

Frida Kahlo Museum

Coyoacan

El Cardenal

National Museum of Anthropology

San Miguel de Allende

Chapultepec Castle

Grutas Tolantongo

Cuernavaca

Cineteca Nacional de Mexico

Zoológico de Chapultepec

Soumaya Museum

Masayoshi Ohira Park

Tepozteco Archaeological Zone

Aztec Stadium

Plaza Garibaldi

La Merced Market

Acuario Inbursa

Dolores Olmedo Museum

Centro Ceremonial Otomí

Africam Safari 

 

8. Porto De Galinhas, Brazil

Бразилийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүс нутаг бол Pernambuco мужид байрлах Porto De Galinhas аялал жуулчлалын хот юм. 8 жил дараалан Бразилийн хамгийн шилдэг наран шарлагын газрууд эндээс тодорчээ. Зам харгуй томоохон зочид буудлууд, нисэх онгоцны буудалтайгаа ойр зэрэг олон шалтгаан энэ газрыг гомдоллох шалтгаангүй болгосон мэт.

Аялахад таатай үе: 7-р сараас бусад үеүүдэд аялахад асуудалгүй.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Praia de Serrambi

Muro Alto Beach

Vila de Porto de Galinhas Beach

Piscinas Naturais de Porto de Galinhas

Cupe beach

Pontal de Maracaipe

Praia dos Carneiros

Ricardo Brennand Institute

Boa Viagem Beach

Recife Antigo

Maragogi Beach

Speed Boats Tours

7. Ushuaia, Argentina

Энэ хотыг газарзүйн байршлын улмаас "Дэлхийн төгсгөл" (El Fin del Mundo) гэж нэрлэдэг. Үүнээс гадна, Ushuaia хот нь дэлхийн хамгийн өмнөд хагаст оршдог хот бөгөөд Beagle-ийн сувгаар дамжин Антарктид руу аялах аяллын цэг болдог.

Аялахад таатай үе: 9-11-р сар

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Tierra del Fuego National Park

Beagle Channel

Galeria Tematica Historia Fueguina

Tren del Fin del Mundo

Ushuaia sign

Laguna Esmeralda

Glacier Martial

Cerro Castor

Mirador del Beagle

Escondido and Fagnano Lakes

Cerveceria Grut ’84

Van Gogh Beer House

Gable Island Eco-Adventure

Museo del Fin del Mundo

6. York, United Kingdom

Англи Саксоны гайхалтай уран барилгууд, эртний чулуун гудамжуудаас гадна жуулчид аялагчдад зориулсан үйлчилгээнүүдэд үзүүлсэн үнэлгээ сэтгэгдэлүүд энэхүү хотыг дээгүүр байранд оруулжээ.

Аялахад таатай үе: Цэцэгс дэлгэрсэн хаврын улирал болох 3-р сараас 5-р сар Йорк хотод зочлоход хамгийн тохиромжтой цаг юм.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

York city walls

Clifford’s Tower

York Castle Museum

York Minster

Jorvik Viking Centre

National Railway Museum

York’s Chocolate Story

The Shambles

York’s shops

365 pubs

Lamb & Lion

York Cold War Bunker

York’s grizzly past

Ghost Bus

5. Klaipėda, Lithuania

200000 хүн амтай Балтийн тэнгисийн эрэг дээрхи тус хот нь эртний европын болон дэлхийн 2 дугаар дайны үеийн түүхэн газруудын нэг төдийгүй олон төрлийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаанууд зохион байгууллагдагаараа жуулчдын очих дуртай газруудын нэг болгосон. Европын бусад орнуудыг бодвол харьцангуй хямд өртөгтэй бөгөөд дэд бүтэц тээврийн хэрэгсэл хүртээмж ихтэй газар юм.

Аялахад таатай үе: 7, 8-р сарууд тус хотын хамгийн тохиромжтой сарууд юм.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

History Museum of Lithuania Minor

The Castle Museum

The Museum 39/45

Klaipeda Harbour

Blacksmith Museum

Mary Queen of Peace Church

The Svyturys Brewery

The Curonian Spit National Park

The Meridianas Ship

Dino Park

4. Dresden, Germany

Бидний мэдэх Социалист зүүн Германы нийслэл Дрезден хот 4-p байрт оржээ. Элба мөрний эрэг дээрхи тус хот нь дэлхийн 2р дайны үед ихээхэн хохирол амссан ч эргэн сэргээн засварлаж өнөөгийн төрхөмд нь оруулж чадсан нь бахархалтай. Олон тооны үнэт олдвор бүхий музейнууд, цэцэрлэг хүрээлэнгүүдээрээ алдартай.

Аялахад тохиромжтой үе: 5-9 сар.

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Kunsthofpassage

Grand Garden

Church of Our Lady

Zwinger Palace

Brühlsche Terrasse

Procession of Princes

Green Vault

Paddle steamers

Semperoper

Pfund’s Dairy

Dresden Museum of Military History

3. San Sebastián, Spain

Энэхүү хот нь Нарлаг Испанийн хамгийн алдартай аялал жуулчлал хөгжсөн хотуудын нэг юм. Гоёмсог сүм хийдүүд, элсэн наран шарлагын газар нэг дор орших бөгөөд Европ болон дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын урсгал жилийн турш тасардаггүй. Мөн Баск үндэсний хоолоороо ихэд алдартай газар. Нэг хүнд ногдох Michelin stars (Рестораны одны зэрэглэл тогтоох үнэлгээ)-ын тоогоор Японы Киото хотын дараа дэлхийд 2рт эрэмблэгддэг Гастрономийн эх орон ажээ.

Аялахад тохиромжтой үе: Жилийн бүх үеүүдэд ялангуяа хамгийн сайхан үе нь 3-5 сар

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:
Basilica of Santa Maria
Buen Pastor Cathedral
Barrio Gros
Alderdi Eder Gardens
Santa Clara Island
Comb of the Wind
Igueldo Mountain
Good Shepherd of San Sebastián Cathedral
Parte Vieja
Peine del Viento
La Concha promenade
Mount Urgull
Victoria Eugenia Theater
La Concha Beach

2. Hualien City, Taiwan

Hualien бол Тайван арлын зүүн эрэгт орших 120,000 хүн амтай Номхон далайн жижигхээн хот. Явган алхалт ууланд хаданд аврилтаас эхлээд жижиг том нуурууд, гоёмсог наран шарлагын газрууд, цагаан будаа тариалдаг талбайн дэнжүүд, шоу цэнгээний газрууд гээд аялагчдад жуулчинд юуу л хэрэгтэй байна бүгд нэг дор шахуу цогцлоож чадсанаараа энэ хот дэд байранд орж чаджээ.

Аялахад тохиромжтой үе: 10, 11 сар

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Taroko National Park

Qixingtan Beach

Whale & Dolphin Watching Tours

Hualien Cultural & Creative Industries Park

Eastern Taiwan’s Breathtaking Landscape

Dongdamen Night Market

Hualien Martyr’s Shrine

Hualien Pine Garden

Hualien Railway Culture Park

Starbucks Shipping Container Store

Mukumugi Valley

Farglory Ocean Park

Baqi Observatory

Jiqi Beach

Fengbin Skywalk

Xinshe Rice Terrace

Shitiping

Jingpu Tropic of Cancer Landmark

1. Polignano a Mare, Italy

Италийн өмнөд хэсэг, оюу номин Адриатын тэнгисийн эрэг дээрхи тус хот мэдээж үзэсгэлэнт наран шарлагын газруудаас гадна, далайн эргийн гайхалтай хадан цохио, эртний ромын үеийн түүхэн барилгуудаараа алдартай.

Аялахад таатай үе: 6-9 сар

Голлох үзмэр, үйлчилгээнүүд:

Pane e Pomodoro

The Grotto

Ponte Lama Monachile Beach

Domenico Modugno Statue

Lido San Francesco

Centro Storico

Terrazza Santo Stefano

Palazzo dell’Orologio

Lama Monachile Bridge

Abbazia di San Vito

Lungomare Cristoforo Colombo

Pietra Piatta

Fondazione Museo Pino Pascali

Grotta Palazzese

Piazza Vittorio Emanuele II

La Focacceria di Delle Noci Marco

Галбадрахын Анхаа

Эх сурвалж: Амьдрал бол аялал

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.