Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Хонгконгт өнгөрсөн ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, Хонконгийн цагдаагийн газар 53 иргэнийг баривчилжээ.

Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн "чимээгүй" жагсаалд оролцож байсан иргэд цагдаа нарын хооронд зөрчилдөөн үүссэний улмаас цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл нь Хонконгийн тусгай захиргааны бүсийн автономит байдлыг үгүй болгоно хэмээн Хонконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн болон барууны зарим эрх баригчид үзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Нөгөөтэйгүүр Бээжингийн зүгээс дээрх хуулийн төсөл нь салан тусгаарлах үзэл бодол илэрхийлсэн, үймээн самуунд уриалсан, алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан маш цөөн тооны бүлэг хүмүүст зориулагдсан гэдгийг онцолжээ. Хятадын Бүх Ардын Их Хурлын Байнгын хороо тус хуулийн төслийг өнгөрсөн ням гарагт хэлэлцсэн ба Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллээр эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн мэдээлжээ.

1997 онд Их Британи Хонгконгийг БНХАУ-ын эзэмшилд эргүүлэн өгсөн явдалтай холбоотойгоор жил бүрийн 7-р сарын 1-нд хонгконгчууд жагсаал зохион байгуулдаг ба Хонгконгийн цагдаагийн газраас коронавирусын цар тахалтай холбоотойгоор энэ жил жагсаал зохион байгуулахыг хоригложээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.