
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр 10.00 цагаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон 76 гишүүнд “УИХ-ын гишүүний үнэмлэх”-ийг гардуулан өгсөн.
Тэгвэл “Зөв хүн-Электорат эвсэл”-ээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржханд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг зөрчин пүүзтэй иржээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид түүнийг дээрх журмын дагуу “Төрийн ордон” руу нэвтрүүлэхээс эхэндээ татгалзсан ч, “Төрийн ордон” руу нэвтрэх журмыг мэдэхгүй, гишүүний үнэмлэх гардуулах ёслолын цаг давчуу зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр түүнийг нэвтрүүлсэн байна.
“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ хэмээн заасан байдаг.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.191.144) 2020-06-29 21:57Арай арай, яаж төр түшилцэх вэ? энэ амьтан. Ямар балиар арчаагүй амьтан бэ? Эргүүлэн татах хэрэгтэй. Төрөө дээдлэх наад захын мэдлэггүй, сэтгэлгүй, чадваргүй. Энд ямар ч журам мэдэх шаардлагагүй ш дээ. Шууд эргүүлэн тат, ийм үнэ цэнэгүй амьтныг.
Хариулах