
Зөв хооллож биед тогтмол физик ачаалал өгч, мөн суугаа ажил эрхэлдэггүй л бол илүүдэл жинд нэрвэгдэнэ гэж бараг үгүй. Тэгвэл илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гол 3 шалтгааныг доор нэрлэсэн бөгөөд бас л гайхмаар зүйлүүд байх юм.
Австралийн, Америкийн, Британий эртэмтэд та биднийг баярлуулж гайхшруулсан нээлт хийсээр л байна.
1.Тогтмол дуу чимээтэй, шуугиантай орчинд байх нь жин нэмэхэд нөлөөлдөг
Америкийн "Journal of Applied Psychology" сэтгүүлд энэ талаарх судалгаа нийтлэгдсэн бөгөөд тогтмол дуу чимээ нь хүмүүсийг хэтрүүлж идэхэд хүргэдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгааг эрхлэгч доктор Лора Клейний хэлснээр дуу чимээтэй нөхцөлд ажилладаг хүмүүс тайван нөхцөлд ажилладаг ажилтнуудыг бодвол илүү өөх тос ихтэй хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг гэжээ.
Харин Европын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Николай Никитин энэ судалгааны тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ: Дуу шуугиантай орчинд ажилладаг эмэгтэйчүүд тайван нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад нарийн төвөгтэй асуудлыг шийдэх үедээ илүү их өөх тостой хүнс /чипс, шоколад/хэрэглэдэг болох нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн эдгээр эмэгтэйчүүд ийм төрлийн хүнс хэрэглэснээрээ асуудлыг хялбар байдлаар шийдэж байгаа нь судалгаанаас мөн ажиглагдлаа.
Амралтын буюу цайны цагаараа тослог хүнс их хэмжээгээр хэрэглэж байгаа шалтгаан нь тун энгийн бөгөөд эмэгтэйчүүд сэтгэлзүйн ачааллаа багасгаж, шийдэхэд төвөгтэй асуудлыг шийдвэрлэсний дараа өөрсдийгөө ийнхүү шагнаж урамшуулж байгаа хэрэг юм. Өөх тостой болон чихэрлэг хүнс хэрэглэхэд эндорфины түвшин нэмэгдэж, аз жаргалын даавар ялгарч, амарч тайвшрахад тусалдаг байна. Сонирхолтой нь судалгаагаар эрчүүдэд өөх тостой хүнс хэрэглэх хэмжээ нь тийм ч их нөлөөтэй биш байсан бөгөөд харин шуугиантай орчинд ажиллах нь стресст илүү оруулдаг болох нь нотлогджээ.
2.Сарын тэмдгийн мөчлөг анх хэдийд ирснээс биеийн жин хамаарч байдаг
11-14 насны хооронд охидуудад анх сарын тэмдэг үзэгддэг бөгөөд тэр үед ойролцоогоор 45 кг жинтэй байдаг. Торонто хотын эрүүл мэндийн, хүний биеийн хөдөлгөөн судлалын сургуулийн эрдэмтэд охидуудад сарын тэмдэг хэдий чинээ эрт ирнэ, эрүүл мэндэд нь төдий чинээ асуудал үүсч, өвчинд өртөмтгий болдог гэсэн байна. Жишээлбэл: /Багтраа, 2-р зэргийн чихрийн шижин, хөхний хорт хавдар, зүрхний өвчлөл/
3.Кальци нь турахад тустай
Канадын Лавалын их сургуулийн харьяа Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн дунд нэгэн судалгааг явуулжээ. Ийнхүү судалгаанд оролцогчдыг 2 бүлэг болгон хувааж, эхний хэсэг нь өдөр тутмын хоолондоо 1200 мг кальци хэрэглэж, харин нөгөө хэсэг нь плацебо хэмээх эмчилгээний бодисыг хэрэглэсэн байна. Үр дүнд нь кальци хэрэглэсэн эмэгтэйчүүд илүүдэл жингээ 6 дахин их хаяж чаджээ. Энэхүү судалгаанаас эрдэмтэд илүүдэл жингээ хаяхыг хүссэн хүн болгон өдөр бүр 1000 мг кальци хэрэглэхийг зөвлөсөн дүгнэлт гаргасан аж.
Николай Никитиний сэтгэгдэл:
Таргалалтын талаарх хоорондоо төстэй судалгааг хэд хэдэн удаагийн давтамжтай явуулжээ. Уг гаргалгаа нь дараах онолоор нотлогдоно. Кальци агуулсан хоол хүнс, хүнсний нэмэлт бодис нь өөх тостой хүнсний шимэгдэлтийг бууруулсан гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Гэхдээ энд нэг харшилж байгаа зүйл байгааг хэлэх нь зүйтэй. Жишээ нь сүүлийн үеийн эмнэлзүйн туршилт судалгаагаар хүн өдөр бүр хүнсэндээ кальцийг 1500 мг-аар 2 жилийн турш хэрэглэхэд таргалалттай хүмүүсийн жинд бага зэрэг л нөлөөлсөн. Харин Вашингтоны их сургуулийн үүнтэй төстэй нэгэн судалгааг үзвэл судалгаанд насанд хүрсэн эмэгтэйчүүд оролцсон бөгөөд өдөр тутмынх нь хоол хүнсэнд кальцийг нэмэлтээр өгөхөд 3 долоо хоногийн хугацаанд дунджаар 1.5 кг жин хассан. Тэгэхээр дурын ямар ч тохиолдолд хоногт хэрэглэх кальцийн хэмжээг дээрх хэмжээгээр буюу 1000 мг-аар хэрэглэхээс гадна сүүн бүтээгдэхүүн, гүнжидийн үр, бүхэл үр тариа, хивэг зэргээс давхар нөхөн авах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: www.budetezdorovy.ru
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.