Саудын Арабт гэрээгээр ажиллаж байсан Филиппиний 252 ажилтан COVID19-өөр нас баржээ

Twitter Print
2020 оны 06-р сар 28-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд "хүнд нөхцөл байдал"-ын талаар анхааруулж, Сөүл хотын дарга нь амны хаалт зүүх, зай барихыг мөрдөх журмыг чангаруулжээ. Энэ нь тус улсад КОВИД19-ын хоёр дахь давалгаа болж буйг баталж байгаа явдал мөн.

Итивоны шөнийн цэнгээний газраас эхтэй халдвар өдөр бүр 50 орчим хүнээр нэмэгдсээр байгааг эрүүл мэнд халдвар, тархвар судлалын албанаас мэдээлж байна. Саудын Араб улс Филиппин улсын засгийн газарт нас барсан иргэдээ авахыг албан ёсоор хүслээ. Филиппин улсаас ажлын гэрээгээр очин ажиллаж амьдарч байсан ажилчдаас 252 хүн ковид19 тахлаар нас бараад байгаа бөгөөд тэдний шарилыг албан ёсоор авахыг шаардсан байна. 

Бээжин хот халдварын тархалтыг барьснаа зарласан ч бусад 10 хот, Тяньжины боомтонд шинээр халдвар бүртгэгдсэн байна. Бээжин хотын захирагч нар хүмүүсийг албан ёсны хөл хорионд оруулсан ч мөн л сууцны орох гарах хаалгуудыг гаднаас хадаж байгаа нь интернет орчинд шуугиан дэгдээгээд байна. 40 орчим орон сууцны байшинг хаагаад байгаа аж. Энэ бичлэгийг Ухань хотын хуучин бичлэг хэмээсэн ч хүмүүс байрны байршил хаяг нь Бээжин хотынх мөн байсныг гэрчилжээ. 

Хятадад орсон асар том мөндөр өндөг болон том хэмжээний помидортой тэнцэх хэмжээтэй байсан бөгөөд машины цонхыг хагалсан нь буугаар шүршсэн мэт байсан аж. 

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.