Фолийн хүчил нь ургийн тархи болон тархины хөгжлийн эхлэл болох мэдрэлийн гуурсны гажгууд үүсэхээс сэргийлдэг

Twitter Print
2020 оны 06-р сар 28-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Фолийн хүчил нь ургийн тархи болон тархины хөгжлийн эхлэл болох мэдрэлийн гуурсны гажгууд үүсэхээс сэргийлдэг ба ургийн мэдрэлийн гуурсны гажиг нь эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө хөгжлийн маш эрт хугацаанд үүсдэг тул жирэмслэхээс 3 сарын өмнөөс хэрэглэхийг зөвлөдөг.

Жирэмсний эхний 3 сар болон жирэмслэхээс өмнө багадаа 1 сарын өмнөөс фолийн хүчил өдөр тутам хангалттай хэмжээгээр хэрэглэсэн эмэгтэйчүүдэд мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг 50-70% бууруулсан гэсэн судалгаа байдаг.

Мөн фолийн хүчил нь урагт уруул тагнайн сэтэрхий болон зүрхний гажиг үүсэх эрсдлийг бууруулдаг гэж үздэг.

Фолийн хүчлийг жирэмслэхээс 3 сарын өмнөөс эхлэн жирэмсний 12 долоо хоног хүртэл 400 мкг-аар өдөрт 1 удаа ууна.

Илүүдэл жинтэй

Урьд нь мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрүүлж байсан эмэгтэйчүүд

Чихрийн шижин

Багтрааны эм уудаг

Уналт таталтын эсрэг эм уудаг гэх мэт тохиолдлуудад фолийн хүчлийг эмчийн илүү их тунгаар хэрэглэнэ.

Фолийн хүчлийг өдөр бүр үрдээ зориулж хэрэглээрэй. Мөн хүнснээс фолийн хүчлийг авч болдог. 

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.