
Монгол улсын иргэд 6 сарын 3 буюу өчигдрөөс эхлэн БНСУ-аар дамжин өнгөрөх, эх орондоо ирэх боломжгүй болжээ.
БНСУ-ын хууль зүйн яамны мэдээллийг хүргэж байна.
1. Өөрийн улсын иргэдийг хүлээн авахгүй байгаа улсын (Үүнд : Тайланд, Монгол, ОХУ орно) иргэдийг БНСУ-ын нисэх буудлуудаар транзит хийхийг таслан зогсооно
- аялал эхлэх болон дуусах цэгээс үл хамаарана
- Дипломат, Албан төрлийн пасспорттай байсан ч транзит хийх боломжгүй
- хэрэгжих хугацаа : шууд мөрдөнө
[Транзит хийх боломжтой тохиолдлууд]
§ Хүчинтэй БНСУ-ын визтэй бол транзит хийх боломжтой
§ Хөлгийн багийн гишүүд
§ БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол
2. Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна. (баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)
Эх сурвалж: Korean air
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.