
Юуны өмнө амиа алдсан нялхад эмгэнэл илэрхийлье.
1. Хүүхэд гэдэг нь ямар нэг тоглоом юм уу хөрөнгө биш учраас ээж нь байлаа ч "дураа хүрэхээр" шууд аваад агшиндчихдаг эд биш. Ээж бол шууд утгаараа АЛУУРЧИН мөн. Хүний амь бүрэлгэсэн болчихож байгаа юм.
2. Эрэгтэй хүн яг дарамталсныг харсан хүнгүй мөртлөө ам уралдан эрчүүдийг харааж эхлэв. Цагдаа, мөрдөн байцаалтын дүгнэлт гараагүй, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх шийдвэрээ гаргаагүй байхад хэргийн эзнийг эр хүн л байж таараа хэмээх нь шууд утгаараа дайралт мөн. Эмэгтэй хүн дарамтлаад үсэрчихсэн бол яах юм? Хэн мэдэж байгаа юм?
3. Төрсний дараахи сэтгэл гутрал, дааврын өөрчлөлт г.м зүйлээ тэсвэрлэх сэтгэлзүйн болон физологийн бэлтгэлгүй байсан юм бол яах гэж хүүхэд төрүүлдэг юм бэ? Хүүхдийг гэр бүлийн төлөвлөлт маш сайн хийж байж "урих" хэрэгтэй болохоос хээлтэх болгондоо цувуулж байдаг амьтнаас ялгарахгүй авирлах нь хэр зохимжтой вэ? Амьтдад хүртэл спэй хийлгэдэг болоод удаж байгаа шүү.
4. Сүүлийн жилүүдэд эр хүйстэй болж төрөх нь нийгэмд шууд шаарлагдах, адлагдах хандлага эрс ихсэж байгаа нь РАСИСТ буюу арьс өнгөөр ялгаварлах үзлээс ч аюултай хэмжээнд хүрсэн. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 10 жилээр богиносов. Эрчүүдийн дунд амиа хорлолт эрс ихсэв. Эрчүүд амиа хорлохоор шалчигануур, арчаагүй, хүүхнүүд болохоор "тэсэхийн аргагүй байдалд орсон" болчихдог, тийм үү?
Шулуухан хэлэхэд янхандах гээд төрсөн хүүхдээ буудалд, орцонд, бункерт хаячихсан тохиолдол ч гарсан шүү дээ. Эр хүн булаалдаад нэгнийхээ хүүхдийг 200 мянган төгрөгөөр алуулах захиалга өгсөн хүүхэн ч байгаа, бас л эрчүүд буруутай юу, тэ?
Эр, эм, хөгшин, залуу, том хүн, хүүхэд бид бүгд адилхан энэ улсын иргэд. Яг адил эрхтэй. Яг ижилхэн эрхээр хамгаалагдсан. Түүнээс биш чи эр хүн болохоор ачааны хүндийг үүр, дутуу эрх эдлэ гэсэн юм байхгүй, чи эмэгтэй болохоор хүчиндүүлэх дарамтлуулах ёстой ч гэсэн үг биш.
Чи ээж нь болохоор хүүхэддээ илүү хайртай ч гэсэн үг биш. Бүгд ЭРХ ТЭГШ. Эмэгтэй хүн амиа хорлоход заавал эрэгтэйнх нь буруу байх алба байхгүй. Дэндүү феминист нийгэм байна аа. Ингээд хэлэхээр чи шалчиганасан! гээд байгаа нь хүртэл ялгаварлан гадуурхалт болчихож байгаа юм.
Батсуурийн Ганбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.