
1. Хүнд зүйлийг зөв өргөж байх
Аливаа хүнд зүйлийг өргөхдөө эхлээд өвдөгөөрөө нугарч суусаны дараа өргөж байх хэрэгтэй.
2. Хэт хүнд зүйл өргөхгүй байх
Эрэгтэй хүний нэг удаа өргөх зүйлийн дундаж жин 25 кг. Эмэгтэй хүний нэг удаа өргөх зүйлийн дундаж жин 16 кг үүнээс аль болох бага байлгах хэрэгтэй.
3.Жингээ барих
Хэвийн жин нь тухайн хүний өндрөөс 100 см хасаад гарч ирдэг Жишээ нь 165 см өндөртэй бол 100см хасаад 55- 65кг жин байх ёстой.
4. Өдөр бүр 15 минут дасгал хийх
Өглөө, оройд сунгалтын 15 минутын нурууны дасгал хийхэд нуруугаар өвдөх зовиур хурдан намддаг байна.
5. Гутлаа зөв сонгож өмсөх
Хөлөндөө эвтэйхэн алхахад тухтай гутал нь нурууны ачааллыг мөн багасгана.
6 . Тамхи татахаа болих
Швед улсад хийгдсэн тамхи татдаг 30000 эмэгтэйчүүдийн дунд 7 жилийн турш хийсэн судалгаагаар тамхи татах нь үе мөчний үрэвсэлт өвчнөөр өвдөх магадлалыг 2 дахин ихэсгэдэг гэсэн дүгнэлт гарсан байдаг.
7. Турмерик өдөр бүр хэрэглэх
Турмерикт агуулагдах куркумин нь NFkB үрэвслийн факторын үйлдлийг дарангуйлснаар циклооксигенеза-2 ферментийг үйлдлийг бууруулж, үе мөчний үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
8. Цагаан гаа хэрэглэх
Судлаачдын үзэж буйгаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн остеоартрит өвчний үеийн өвдөлт намдааж, үений хөшингийг бууруулна.
9. Босвелиа серрата хэрэглэх
Босвелиа серрата нь босвелиа модны давирхай бөгөөд идэвхтэй үйлчлэгч бодис нь босвелийн хүчил юм. Энэ босвелийн хүчил нь үений үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэл үзүүлж, үений өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.
10. Глюкозамин хэрэглэх
Глюкозамин нь бие махбодын холбогч эд болох мөгөөрс, үе холбоос, шөрмөсний бүтцэд оролцдог. Нас ахих тусам хүний глюкозамины нийлэгжилт багасдаг тул глюкозамин агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, нөхсөнөөр үений бүтцийн хэвийн байдлыг хангах боломжтой болдог.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.