Шинэ буудлыг ЧИНГИС ХААН Олон улсын нисэх онгоцны буудал хэмээн нэрийдэхээр шийдвэрлэлээ

Twitter Print
2019 оны 12-р сар 23-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын нэрийг тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанааравч хэлэлцээд "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал хэмээн албан ёсоор нэрлэхээр болсон байна.

Улаанбаатар хотод олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар 2008 оноос анх судалгаа хийж, 2013 оноос Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн байдаг.

Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой, 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх зурвас нь 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой аж. 

Шинэ онгоц буудлыг даган босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Тиймээс 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөжээ. Энэ ажлын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа эхлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ.

хөшигийн хөндийн нисэх буудал зурган илэрцүүд

Шинэ нисэх буудал нь Ази тивдээ нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, ноу-хау, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх юм. Ингэснээр нислэгийн урсгал, зорчигчид нэмэгдэн далайд гарцгүй манай улсын хувьд олон улстай холбогдох, цаашлаад аялал жуулчлал хөгжих чухал ач холбогдолтой. Концессын гэрээний дагуу олон улсын агаарын хөлгүүд ирэх оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Хөшигийн хөндийд нисэж, бууж эхэлнэ.

Одоогоор нисэх буудлын үндсэн барилга бэлэн болоод байгаа. Барилгын хувьд шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарцтай. 

Холбоотой Зураг

Шинэ нисэх буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. Агаарын 21 хөлгийн зогсоолтой.

Нэг бүр нь 2,000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Энэ систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисэж болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.