Төрсний дараах амьдрал

Twitter Print
2023 оны 03-р сар 24-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

ШИНЭХЭН ТӨРСӨН ЭЭЖҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Нярай үе

Төрсний дараах амьдралын эхний 28 хоногийг хэлнэ. Нярай үеийг эрт ба хожуу нярай үе гэж хуваан үздэг.

Эрт нярай үе – Төрсний дараах эхний 7 хоногийг хэлнэ.

Хожуу нярай үе – Амьдралын 8 хоногоос 28 хоногийг дуустал үргэлжилнэ.

Нярайн дасан зохиц эхээс мэндэлмэгц агаарын даралт, орчны температур, дуу чимээ, хүрэлцэхүй, нянгийн зэрэг огт өөр гадаад орчинд ордог. Энэ гадаад орчинд дасан зохицохын тул нярай хүүхдийн бие махбодод тодорхой хугацаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг нярайн дасан зохицолт буюу нярайн эрүүл эмгэгийн зааг байдал гэж нэрлэдэг. Энэ өөрчлөлтүүд нь нярайг зөв асарч сувилбал хэсэг хугацааны дараа арилдаг. Гадаад орчны таагүй нөхцөл, жирэмслэлтийн явц, төрөлтийн хүндрэл, асаргааны доголдлоос энэ нь эмгэг байдалд шилжин өвчин үүсэхэд хүргэж болно.

Физиологийн жин буурал

Төрсний дараа нярайн биеийн жин 6% орчим буурч 3-4 хоногийн дараагаас аажмаар нэмэгдэн ихэнх нярайд 7-8 хоногтойд жингээ нөхөн төрсөн жиндээ хүрнэ. Зарим нярай төрсөн жингээ 10 хоногтойд нөхнө.

Нярайг эрт /төрөөд 1 цагийн дотор/ амлуулах, хүссэн үед нь аль болох удаан хөхүүлэх нь жингийн алдагдлыг бууруулна.

Төрлөгийн хавдар

Төрөлтийн үйл явцаас шалтгаалан нярай хүүхдийн толгойд хавдар үүсч хавагнах ба 3-4 долоо хоногт шимэгддэг. Энэ үед хүүхдийн байрлалыг ээлжлэн өөрчилж хэвтүүлж байгаарай.

Арьсны гуужилт

Төрсний дараах хэд хоногт арьс гууждаг. Гуужилт их бол зориулалтын биеийн тосоор тосолно.

Хордлогот улайлт

Нярайн биеэр улаан, голдоо цагаан толгойтой тууралтууд гардаг. Энэ нь эхийн сүү болон бусад бодисоор дамжин орсон уурагт өгч буй харшлын илрэл юм. Төрсөн эх харшил өгч болох хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй байвал онцгой эмчилгээ шаардагдахгүй. Үүнд: өндөг,чихэр, шоколад, жүүс, консервлэсэн бүтээгдхүүн, хиам, халуун ногоотой хоол, шар, улбар шар жимс, бэрсүүт жүржний төрлийн жимс, нимбэг хэрэглэхгүй байвал зохино.

Физиологийн шарлалт

Төрсний дараах 2-3 хоногт арьс салст шарлаж эхлэн 3-4 хоногт илүү тодордог. Энэ үед хүүхдийн биед зовуургүй, хөх нойронд сайн, гарын алга, хөлийн ул шарладаггүй, баас шээсний өнгө өөрчлөлтгүй байдаг. Нярайг эрт амлуулах, хөхөөр сайн, хүссэн үед нь хооллох нь шарлалтыг бууруулна. Физиологийн шарлалт нь 7-10 хоног үргэжилдэг. Шарлалт буурахгүй бол эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй. Төрсөн амаржих газартаа хандаарай!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.22.52) 2019-11-02 10:28
      • 0
      • 0

      Шинэ цагийг түүчээлж яваа Болдод амжилт хүсэе!

      Хариулах

    • Тунгалаг

      (202.9.43.248) 2019-10-30 10:44
      • 0
      • 0

      Бидний итгэлксэтгэлээр тоглосондоо бид ч Элбэндорж гэгч хүний арьснөмөрсөн чоно байсангэдгийг джндүү хожим мэдсэн гэнэн ард түмэндээ гэхдээ одоо мэдсэнээскхойш эв эвээ нэгтгээдзасаж чадах чадвар Монголчуудад бий

      Хариулах

    • ррт

      (139.5.217.201) 2019-10-29 16:15
      • 1
      • 0

      юунаас нь айдагийн үнэн зүйлийг хэлэхэд

      Хариулах

    • Altai zochin

      (202.5.206.149) 2019-10-29 16:09
      • 0
      • 0

      Socializmyn uyed Altain hur bayan yavsan Lundegiin khuu Purevsuren min ee daan ch dee ... haa yaa yaa

      Хариулах

    • Батхүү

      (202.9.44.12) 2019-10-29 16:06
      • 0
      • 3

      Болд гишүүн бол Монголын удам дамжсан оюуны өндөр чадамжтай Монголын төлөө Монголын ард түмний төлөө цохилох зүрхтэй цөөхөн улс төрчдийн нэг гэдэгтэй би санал нэг бдаг. Таныг үргэлж 100% дэмждэг. Тууштай бж эцсээ хүртэл тэмцээрэй. Амжилт таны талд шүү. Бид таны төлөө.

      Хариулах

    • зочин

      (77.111.246.88) 2019-10-29 14:57
      • 0
      • 2

      Яг үнэн юм бичжээ. Ард түмэн энэ байтугай юмыг сайн мэддэг болж дээ.

      Хариулах

    • зууна

      (202.21.113.82) 2019-10-29 14:26
      • 0
      • 2

      Элбэгдорж өөрийгөө агуу шуналаасаа болж хүнийг яаж ч чадахаар тийм увайгүй нөхдөөр хүрээлүүлж байж хулгай нүглээ хийдэг байсан. Түүний бүх зөвлөхүүд тамгийн газрын дарга дэд дарга нарыг барьж хорьж шалгах хэрэгтэй. Мөн төрийн том институцийг янхандалт гомочуудын үүр болгож завааруулж байсан гэм нүглийг нь ойр дотны хүмүүсээс нь шалгаж ил болгох, тамгийн газрын дэд даргаар нь ажиллаж хувхай хоосноос хагартлаа баяжсан нэргүй гэгч авгай барьж хорих шалгах, төсөвт нь аудит хийлгэх хэрэгтэй байна.

      Хариулах

    • зочин

      (77.111.246.88) 2019-10-29 14:58
      • 0
      • 2

      яг зөв

      Хариулах