“Морин цэргүүд” улирлын 17 дахь ялалтаа байгууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 24-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Эдгээрээс “Клевлэнд Кавалейрс”-“Миннесота Тимбер Уолвез” багуудын тоглолт үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан. Улирлыг тааруу амжилттай эхлүүлсэн “Кавалейрс” талбай дээрээ хүчтэй өрсөлдөгчөө 125:104-өөр хожсон юм. Залуу их гурвалаас К.Ирвинг 29 оноо, Л.Жеймс 24 оноо, К.Лав 20 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан бол Д.Уэйтерс 19 оноо, Ш.Марион 11 оноогоор багтаа тус болжээ. Харин К.Лавын экс баг “Тайгын цөөвөр чононууд”-аас А.Уиггинс 27 оноо, Г.Дэнг 20 оноо, 11 самбар, С.Мохаммед 18 оноо, Т.Янг 13 оноо авчээ. Өнөөдөр “Морин цэргүүд” ялалт байгуулснаар 17 хожил, 10 хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байна.

Бусад тоглолтын хувьд “Орлэндо Мэжик”-“Бостон Селтикс” 100:95, “Чикаго Буллз”-“Вашингтон Визардс” 99:91, “Атланта Хаукс”-“Лос Анжелес Клипперс” 107:104, “Бруклин Нэтс”-“Денвер Нагеттс” 102:96, “Филадельфи 76”-“Майами Хит” 91:87, “Шарлотте Бобкетс”-“Милуоки Бакс” 108:101, “Портлэнд Блэзерс”-“Оклахома Сити Тандер” 115:111, “Финикс Санс”-“Даллас Маверикс” 124:115, “Лос Анжелес Лэйкерс”-“Голден Стэйт Уорерз”-ыг 115:105-аар хожсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.