
Ойр ойрхон шээс хүрч, шөнө дунд нойроо хагаслан байж, биз засах өрөө рүү гүйдэг юм биш биз? Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай бөгөөд сэргийлж болно.
Орондоо орохоос өмнө шингэн уух
Орой унтахаас өмнө 3-4 цагийн өмнө шингэнээ хязгаарлах шаардлагатай. Мөн унтахаас өмнө заавал угаалгын өрөө орж хэвшээрэй. Ялангуяа шөнө орондоо шээх гээд байдаг хүүхдэд заавал мөрдүүлээрэй.
Юу ууж байгаагаа сайн анхаараарай
Согтууруулах ундаа, кофе, газтай ундаа, цай зэрэг нь шээс хөөх үйлдэл үзүүлдэг бөгөөд шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг. 6н цагаас хойш кофе цай битгий ууж байгаарай.
Даавар дутагдах
Даавар нь биеийн шингэнийг зохицуулах хянах үүрэгтэй бөгөөд бөөрний үйл ажиллагааг дэмжиж байдаг. Гэвч нас явах тусам дааврын дутагдалд орж эхэлдэг.
Бөөр
Бөөр шээсний замд халдвар орсноос шалтгаалан үрэвсэл үүсэж шээс ойр ойрхон хүрэх шалтгаан болдог. Хөл хавагнах, ууц нуруугаар чилж өвдөх зэрэг зовиур ажиглагдаж болно.
Чихрийн шижин
Хэт их ам цангах, шингэн уусан ч цангаж байнга цангадаг. Цусан дахь сахар шээс үйлдвэрлэлтийг ихэсгэж давсаг чинэрэх шалтгаан болдог.
Бэлгийн замын халдвар
Заг хүйтэн, хламид зэрэг бэлгийн замын өвчний үед ойр ойрхон шээс хүрэх зовиур илэрч болдог. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, ялгадас өнгө үнэртэй гарах зэрэг шинж тэмдэг мөн илэрдэг. Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчээрэй. Бэлгэвч хэрэглэж хэвшээрэй.
Умай өндгөвчний асуудал
Уйланхай, хавдар, үрэвслийн үед шээс ихээр хүрдэг.
Давсаг сулрах буюу Шээс задгайрал
Ханиаж найтааж, инээх, гүйх үсрэх зэрэгт шээсээ дусаадаг. Энэ нь жирэмслэлт, төрөлт, астма ханиалга, таргалалт, хүнд хүчир ажил хөдөлмөр эрхлэх, аборт зэргээс шалтгаалан аарцаг ёроолын булчин суларснаас үүдэн үүсдэг. Үүнийг тоолгүй өнгөрөөж болохгүй бөгөөд эмнэлэгт хандах шаардлагатай.
Гэрийн нөхцөлд кегелийн дасгал хийж мөн болно.
Түрүү булчирхайн асуудал
Түрүү булчирхай нь шээсний сувгийг тойрон байрласан байдаг. Түрүү булчирхайн томрол шохойжилт зэргээс шалтгаалж шээсний замд саад үүсч, шээс ойр ойрхон хүрч болдог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.