Дэлхий улстөрийн намуудын чиг хандлага ба Монгол...

Twitter Print
2019 оны 10-р сар 28-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр төв Азид орших Монгол Улс нь 1 сая 665 мянган хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-р байранд жагсдаг ч ХХI зууны дэлхий нийтийн хөгжил дэвшлээс багагүй хоцорч, төр засгийн эрх мэдлийг атган базсан  100 орчим улстөрчид болон тэдний гар хөл бологчдын цадаж ханадаггүй их шунал хүслийн хүлээсэнд баглуулсаар өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж  явна. Монголын өнөөдрийн улстөрчид болон төр засгийн эрх мэдлийг ээлжлэн базсаар ирсэн улстөрийн намуудын туг дарцаг  нь бага зэргийн ялгаатай, ард түмнийг хууран мэхэлдэг арга хэрэгсэл, хоосон амлалт ууд нь өөр өөрийн хэлбэр агууламжтай ч энэ улсын бүх л баялагт эзэн суух, алт мөнгөөр биесээ хулдах гэсэн ханаж цаддаггүй их шунал хүсэлд нь ялгаа зааг байхгүй билээ.  

Тухайлбал өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд Монгол Улсын төр засгийн толгойд заларч, эрх мэдлийг ээлжлэн атгасаар ирсэн өнөөдрийн МАНАН буюу эрх баригч МАН болон сөрөг хүчин нэртэйгээр төрийн ордонд шамбааралдаж суугаа АН-ынхны хувьд  Монголын газрын доорхи асар их баялаг, хөрөнгө санхүүд эзэн суухын тулд дөрвөн жилийн завсарлагатайгаар ард түмнийхээ ухаан бодол, итгэл үнэмшлэлээр ээлжлэн тоглож, тонгочиж ирсэн түүх замнал нь онцын их ялгаа зааг байхгүй, чухамдаа “Улааныхан ба Харынхан”-ы  зодоон нүдээн үргэлжилсээр өнөөдөртэй золгожээ.

Монголын улстөр, төрийн эрх мэдлийг 30-аад жил тас атгаж, зөвхөн өөрсдийнхөө төлөө бүхнийг амжуулж, хагартлаа баяжицгаасан өнөөдрийн МАНАН бүлэглэл ба өмнөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтнийг тойрон хүрээлж Монголын бүх л баялгийг гадны дээрэмчидтэй хуваан залгисан улстөрч нэртэй хулгайч дээрэмчдийн орогносоор ирсэн Монголын улстөрийн нам нэртэй бүлэг хулгайчид нь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээрээ дэлхийн голлох улстөрийн намуудаас ямар ялгаатайг цөөн үгээр тайлбарлах хэрэгтэй болов уу.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улстөрийн намуудын үзэл баримтлал, чиг хандлагыг үндсэнд нь Баруун-Зүүний болон Либериал ардчилсан, Коммунизмд суурилсан социалист чиг баримжаатай намууд хэмээн хуваан үзэж болно. Тэгээд ч энэ талаар Францын мэргэшсэн улстөр судлаач, эрдэмтэн  Морис Деварже дэлхийн тэргүүлэх гүрэн болох АНУ-ын төр засаг, эрх мэдлийг Ардчилсан болон Бүгд найрамдах намууд ээлжлэн захирч, барьж ирснийг он цаг, өдөр хоногтой  нь дурдсан байдаг. Яг өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орнуудаас БНХАУ, БНАСАУ, Вьетнам дээр нь манай хойд хөрш ОХУ гэсэн гурав дөрөвхөн орон л коммунист болон социалист чиг баримжаа, нэг хүний хэмжээгүй эрхт засаглал гэсэн тодорхой удирдлагатай байгаа.

Харин Монголын улстөр, эрх мэдлийг 30-аад  жил ээлжлэн захирч байгаа МАН сoциалист чиг баримжаатай бол АН-нь либерал ардчилсан нам нэртэй боловч МАН шиг л хий хоосон халамж амладаг нам билээ. Нэг ёсондоо өнөөдөр улс орноо сүйрлийн ирмэгт аваачаад байгаа Венесуэл, Аргентины араас Монгол орныг чирч яваа улстөрийн намууд гэж ойлгож болно. Учир нь улстөрийн аливаа сонгуулийн өмнө хий хоосон амлаж ард түмнийхээ ухаан санаагаар тоглосоор төр засгийн эрхийг авсан популистууд яваандаа бүгд л замхарч, улс орон ард түмнээ сүйрэлд хүргэдэг гашуун түүхтэй. Эцэст нь улс орон нь сүйрч, уруудан доройтохоор бүх бурууг халамж тэтгэлэг, олон төрлийн тусламж  дэмжлэг  нэхэж шаардсан ард түмэн рүүгээ чихэж, өөрсдөө “Уснаас хуурай гарах”-ыг л чухавчилдаг.

Өнөөдөр Баруун Европын Итали, Англи, Франц зэрэг орнуудын төр засгийн эрхэнд популистууд гарч, нэлээн бужигнуулж эхлээд байгаагийн гол утга учир нь тэдний  уриа  лоозон болох Популизм  нь эртний Латин хэлний “Ард түмэн” гэдэг үгнээс гаралтайд л оршдог ажээ. Хамгийн гол нь “Ард түмнийхээ төлөө” хэмээх  эртний Латин үг өнөөдөр жинхэнэ мөн чанараа алдаж, аливаа улстөрийн нам, төрийн эрх мэдэлд шунахайран дайрсан хэсэг бүлгийн толгой дээрээ залдаг уриа лоозон болоод байгаагийн гай балгаар дэлхийн улс орнууд эхнээсээ сүйрэн доройтож, ард түмэн нь ядуурал дампуурлын гамшигт нэрвэгдэж байгаа гашуун сургамжийн замаар Монгол орон мөлхөх учиргүй юм.

Тэгээд ч Монгол эх орноо өнөөдрийн МАНАН бүлэглэлээс бүх талаар авран хамгаалж, улс орондоо жинхэнэ Шударга ёсны хувьсгал хийж, төр засаг, хууль шүүх, Баялгийн тэгш хуваарилалт, Нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, Шинжлах ухаан зэрэг бүх л салбарыг цоо шинээр эмхлэн байгуулахаар Монголын улстөрд зориглон орж ирсэн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намын гол үзэл баримтлал нь нийгмийн бүх л салбар, хүн амынхаа бүх л давхаргыг хамарсан гишүүд, дэмжигчдийн нам байхад оршиж байгаа юм билээ.  

Хамгийн гол нь ШИНЭ намын гол зорилго, мөрийн хөтөлбөрийн цөм нь “Баялгийн тэгш хуваарилалт” дээр л суурилж байгааг эн тэргүүнд онцлох учиртай.

Тэгвэл өнгөрсөн 30 орчим жилд Монголыг тас атгасан “Атгаалжин хар Мангас” буюу МАНАН бүлэглэлийн тухайд 1990-ээд оны эхнээс “Өмч хувьчлал” нэрийн дор тухайн үеийн  Монгол Улсын бүх хөрөнгө санхүү, газрын доорхи алт, зэс, нүүрс, жонш, өнгөт төмөрлөг, банк  гээд бүх л салбарыг  улс төрчид нэртэй 30 гаруйхан гэр бүлүүд хуваан дээрэмдсэнээр Монголын бүх л баялаг тэдний эзэмшилд очиж, ард түмэн туйлдан ядуурсан гунигт түүх үргэлжилж байгаа.

Онцлог нь Монголыг 30-аад жил ээлжлэн тас атгаж, хор хөнөөлт  төр засгийн бодлого гэгчээ үргэлжлүүлсээр суугаа  МАН болон АН-ынхны ажил хэрэг болгон хэрэгжүүлж  чадахгүй байгаа улстөрийн намын чиглэсэн зорилго, алс хэтээ ухаалгаар тооцоолж, удирдлага болгодог  мөрийн хөтөлбөр, чиг баримжаанууд нь дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудын улстөрийн намуудад өөр өөрийн өнгө төрхтэй байдаг аж. Энэ удаад тэдгээр орнуудын тэргүүлэх улстөрийн намуудын баримталдаг үндсэн зарчим, чиглэл зорилгын зарим нэгнээс нь танилцуулахыг хичээлээ.

Өнөөдөр монголын улстөрийн намуудын чиглэл зорилго, алс хэтийг ухаалгаар тооцоолсон мөрийн хөтөлбөр зэрэгт нь хамгийн их үгүйлэгдэж байгаа “Баялгийн  засаглал”-д дэлхийн улс орнуудын эрх баригчид болон улс төрийн намууд эерэг болон сөрөг нөлөөтэй оролцсон жишээ маш олон байдаг юм байна. Эдгээрээс сөрөг нөлөөтэй оролцсон жишээ ч олон байдаг аж. Тухайлбал өнөөдөр эдийн засгийн хүчин чадал болон ард иргэдийнх нь амжиргааны түвшин, аюулгүй байдлын баталгаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Норвеги улс гэхэд Газрын тосны салбарын бодлого, тухайлбал салбарын ерөнхий стратеги, газрын тосны үндэсний сангийн удирдлага, байгаль орчны тогтвортой байдал зэрэг асуудлаар зөвшилцөлд хүрэхэд улс төрийн намууд нь маш чухал, хамгийн гол нь улс эх орон, ард иргэдээ нэгдүгээрт тавьж, ихээхэн шударга итгэл үнэмшил, үүрэг зорилготой оролцсоор өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл ард иргэд нь оюун ухааны өндөр түвшин, мэдлэг чадвараараа дэлхийд гайхагддаг Израиль улсын хувьд өнгөрсөн 2014-2016 оны хооронд улсынхаа баялгийн засаглалын тогтолцоог сайн ойлгож байсан сөрөг хүчний нам гүйцэтгэх засаглалыг хянах эрхийнхээ хүрээнд засгийн газрын дангаар шийдэн хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээг лицензийн хууль дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр өөрчлүүлсээр ирснээр өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө Ойрхи Дорнодод тэргүүлэх эх үндэс болжээ.  

Дээрх улс орнуудын дараа Өмнөд Африкийн бүгд Найрамдах улсад хэрэгжиж байгаа улстөрийн намуудынх нь  чиг баримжаа, мөрийн хөтөлбөрүүд нь бас л алс хэтийг ухаалгаар тооцоолж, ард түмнийхээ аж амьдралыг байнга урагшлуулан хөгжүүлэх тал дээр найдвартай суурилсан байдаг аж.Тухайлбал өмнөд Африкийн бүгд Найрамдах улсын Эрх баригч эвслийн бодлогыг тодорхойлох явцад уул уурхайн салбарыг нийгэмчлэх асуудал хурцаар хөндөгдөж, санал нэгдэхгүй байснаас эцсийн бүлэгт улс эх орон болон ард түмнийхээ ирээдүйн төлөө нэг фракц нь өрх тусгаарлан салж, 2013 онд тусдаа улс төрийн нам байгуулахад хүргэсэн нь өнөөдөр тус улс үсрэнгүй хөгжих, ард иргэд нь ирээдүйдээ итгэл төгс амьдрах гол нөхцлийг  бүрдүүлсэн аж. 

Харин  Африк тивийн Гана улсад өнөөдрөөс 12 жилийн өмнө буюу 2007 онд газрын тос нээн илрүүлсний дараа тус улсын хоёр гол намын дунд өрнөсөн улс төрийн өрсөлдөөн нь төсвийн тогтсон дүрмүүдийг зөрчин байж сонгуулийн өмнө хэт их зүйлийг амлах, улмаар газрын тосны орлогыг хэт их хэмжээгээр зарцуулахад хүргэсэн нь өнөөдөр энэ улсыг эдийн засаг, санхүүгийн гүн гүнзгий хямралд хүргэж, ард түмнийх нь аж амьдралыг үндсэнд нь сүйрүүлээд байгаа юм билээ.   

Мөн түүнчлэн Ази тивийн Малайз улсад “Тухайн орлогыг орон нутгуудтай хэрхэн хуваалцах” талаар хүчтэй маргаан, мэтгэлцээн өрнөсөн нь эрх баригч болон сөрөг хүчний эвслүүдийн бодлогоо тодорхойлох үйл явцын ялгааг ил болгосон ч нам хоорондын яриа хэлэлцүүлгийг  нэмэгдүүлж, улс оронд нь өрнөөд байсан улстөрийн хэнээрхлийг намжаасан сайн талтай байжээ.  

Тэгвэл Өмнөд Америк тивийн Перу  улсын  улс төрийн намууд нь байгалийн хийн гэрээг дахин хэлэлцэхээр хүчтэй маргаан өрнүүлсэн бөгөөд эцэстээ  2016 оны сонгуулийн өмнө томоохон асуудал босгосон бөгөөд нотолгоонд суурилсан бодлого зохицуулалтыг аль нэгэн улстөрийн намын популизм ба хувь улстөрчид  хэрхэн яаж хаан боогдуулдгийн тод жишээ болон хор хөнөөлөө өнөөдөр ч тодорхой харуулсаар байгааг бид бүхэн телевизийн дэлгэцээр харж  байгаа билээ. 

  

Дээрх улс орнуудын эдийн засгийн хөгжил, ард түмнийх нь амьдралын баталгаа зэргийг нэгтгэн дүгнэвэл хөгжил дэвшилээрээ дэлхий нийтэд гайхагдаж яваа болон сүүл мушгих шахан доройтсоор яваа  улс орнуудын төр засгийн толгойд манай МАНАН бүлэглэл шиг л ээлж дараалан заларч байдаг улстөрийн намуудынх нь чиглэл зорилго, мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлж байгаа зэрэг нь эрс тэс ялгаа заагтай байдаг нь харагдаж байгаа юм.

Ер нь бол улс орных нь хөгжил дэвшил, ард иргэдийнх нь ирээдүйн амьдрал ч эрс тэс ялгаатай дээрх орнуудын үндсэн ялгаа заагт нь эцсийн дүгнэлт хийвэл  улс төрийн намууд нь улс эх орныхоо баялгийн тухай өөр өөр мэдээлэлтэй, улстөрчид нь ч өөр өөрсдийн бүлэглэл, намын хэмжээнд үйл ажиллагаагаа зохицуулан явуулдаг, хөгжил дэвшлийн талаар ч ихээхэн өөр бодолтой байдаг зэрэг үндсэн гол нөхцөл шалтгаантай  нь тодорхой харагдаж байна.  

Хамгийн гол нь хөгжил дэвшил өөд өдрөөс өдөрт урагшлан давшиж байгаа улс орнуудын улстөрийн голлох намууд нь тухайн нөхцөл байдал болон  алс ирээдүй рүү хандсан  иж бүрэн бодлогын байр сууриа тодорхойлсноор тухайн улс баялгаа хамгийн сайн нөхцөлөөр ашиглах, олсон орлогыг иргэдийнхээ урт хугацааны сайн сайхны төлөө удирдах, баялгийн хараалыг тойрон гарах нөхцөлийг бүрдүүлэхэд дөхөм болдог юм байна. Тэгээд ч тухайн улс орон  бүр өөр өөрсдийн байгалийн баялгийн талаарх бодлогын байр сууриа тодорхойлоход дараах зүйлс шаардлагатай байдаг нь тодорхой болжээ.  

Тэдгээр бодлогын гол цөм нь “Тодорхой зорилго ба хамрах хүрээ” дараа нь “Намын дээд удирдлагын болон байр суурийнх нь эх төслийг гаргах багийн бодитой хүсэл эрмэлзэл “, тухайн намын мөрийн хөтөлбөрийн “Эх хувийг  шинжлэх ухаанчаар боловсруулах, түүнийг батлах ажлын зохих төлөвлөлт“ эцэст нь “Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын  экспертийн дэмжлэг болон өргөн хүрээнд хийсэн зөвлөлдөөнөөс гарсан мэдээллээр баяжуулсан, тодорхой асуудал, чиглэлээр хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ” зэргээс бүрэлдэн тогтдог болох нь өнөөдөр тодорхой болжээ.

Дэлхийн улс орнуудын улстөрийн голлох намууд улс орныхоо болон ард иргэдийнхээ ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө ийм л бодитойгоор сэтгэж, улстөрийн ихээхэн ухаалаг шийдвэр гарган ажиллаж тодорхой амжилтанд хүрдэг байхад өнөөдрийн монголын улстөр болон эрх баригч улстөрийн намуудад ямар ч тодорхой чиглэсэн зорилго, алс хэтийг харсан хэрэгжих боломжтой, ухаалаг бодлого шийдвэо огтхон ч бүрэлдэн тогтолгүй сүүлийн 25 жилийг өнгөрүүлжээ.

Одоо давын өмнө Монголын улстөр, эрх мэдлийг атгаж суугаа өнөөдрийн МАНАН бүлэглэл буюу эрх баригч МАН-ын хувьд  улстөр, эдийн засгийн байр суурь, чиглэл зорилгоо тодорхойлох үйл явцыг адил тэнцүү ач холбогдолтой гурван үе шатад буюу эхлэл, төлөвлөлт, хэрэгжүүлэлт хэмээн гурав хуваагаад тодорхой зорилготой хэрэгжүүлэх шаардлагатай санагдана. Мэдээж  эдгээр  үйл явцын хүрээнд  буюу Монголын  байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, ард иргэддээ ашиг шимийг нь бодитойгоор хүргэхийн тулд хамгийн их цаг зарцуулах үе шат нь мэдээжийн хэрэг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх шат байх нь дамжиггүй юм.

Өнөөдөр Монгол  Улсын өмнө болон алс ирээдүйд тулгараад байгаа гол  гол асуудлаар чухал ач холбогдолтой байр суурийг тодорхойлохын тулд олон нийтийн байр суурь, үйлчилж буй хууль тогтоомж болон эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг маш саян нягтлан тогтоож, ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай билээ.  Тэгээд ч энэ бүх учир шалтгаан, нөхцөл байдлыг сайтар нарийвчлан дүгнэсэн Монголын улстөрийн гурав дахь хүчин ШИНЭ намын хувьд 2020 оны улстөрийн сонгуульд удирдлага болгон оролцох мөрийн хөтөлбөрөө одооноос дэс дараатай, нийгмийн шинжлэх ухаанд суурилсан, баялагийн тэгш хуваарилалтын үндсэн зарчмыг удирдлага болгон боловсруулж эхлээд байгаа нь Монголчуудын ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээх, эх оронч  үзлийг нь тогтворжуулах нэгэн найдвартай  үзэл баримтлал болох нь дамжиггүй юм.   

Энэ мэтчилэн өнөөдөр Монголын улстөрийн намуудын өмнө тулгамдаад байгаа нэн яаралтай шийдвэрлэвэл зохилтой алдаа дутагдал, улстөрийн хийрхэл, сонгууль угтсан хэнээрхэл, үл биелэх популист мөрийн хөтөлбөр, хоосон амлалт зэргийг дурдаад байвал цаг зав, цаас бэх хүрэлцэхгүй л болов уу. Учир байдал тодорхой тул энд хүрээд завсарлахаас өөр сонголтгүй санагдана.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Криста

      (46.188.98.10) 2019-10-16 22:54
      • 0
      • 0

      Здравствуйте уважаемый администратор сайта. Я копирайтер Мои тексты уже в ТОПе и работают на бизнес Предлагаю вам сотрудничество - Ищу проекты на ведение страниц/групп в соцсетях Сформирую нужный имидж у ЦА, нейтрализую негативные коменты Пишу также статьи заточеные под конкретные запросы, без переоптимизации, со 100% уникальностью, что способствует продвижению сайта, а также читабельные и подталкивают аудиторию сайта к диалогу. Мои проекты успешно продвигаются по Москве и области в ТОП 10, в том числе благодаря моим уникальным, сео оптимизированным статьям P.S. Я убеждена, что вместе мы сможем сделать ваш сайт еще интересней, популярнее и прибыльнее.

      Хариулах

    • Энхтүвшин

      (103.206.195.194) 2019-10-17 09:35
      • 0
      • 0

      Спасибо вам.

      Хариулах