Хүүхдийнхээ насанд нь тохирсон ажил хийлгэж байя

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд багаасаа насандаа тохирсон ажил хийж гэрийн ажилд туслах нь тэднийг үүрэг, хариуцлагатай байхаас гадна өөрийгөө үнэлэх, бусдыг хүндлэх гэсэн хүний хамгийн чухал зөв төлөвшлийг бий болгодог. Хүүхдээр ажил хийлгэхдээ дараах зүйлийг сайн анхаарах хэрэгтэй.

1. Хүүхдийн хийж чадах буюу насанд нь тохирсон хэм хэмжээтэй ажил даалгах. Өөрт нь тохироогүй хүнд, тодорхой биш, их ажил нь хүүхдийг уйдамхай, тууштай биш, санаачлагагүй болгох сөрөг үр дагавартай байдаг.

2. Хүүхдээр ажил хийлгэхдээ сонголт хийлгэх нь маш чухал. Үүнд:

-Хүүхэд 2-6 настай бол "Ээждээ аяга хурааж туслах уу эсвэл хувцас хурааж туслах уу ", "Эхлээд тоглоомоо хураах уу эсвэл хоолоо идэх үү" гэсэн 2-3 зүйлээс сонголт хийж хариулах боломж олгох.

-Хүүхэд 7+ настай бол "Чи гэрийн ажлаас юуг хийхэд туслах вэ?", "Хүнсээ цуглуулахад сонголт хийж тус болооч" гэх мэт дэлгэрэнгүй сонголт өгч байх хэрэгтэй.

3. Хүүхдийг урамшуулахаа мартаж болохгүй.

"Чи тусласан болохоор ээж нь ядарсангүй", "Чиний хоолны сонголтууд үнэхээр таалагдаж байна", "Хүүгийнхээ зассан оронд унтах тухтай сайхан байна" гэх зэргээр хүүхдийнхээ тусыг тодорхой байдлаар дүгнэн талархаж урамшуулж байгаарай.

Image result for kids cleaning room

2-3 настны хийх ажлууд:

Өөрийн тоглоомыг том жижгээр нь ялган эмхлэн хураах

Угаасан оймснуудаа хосоор нь болгон ялгаж өгөх

Ширээ, тавиурын тоосыг арчих

Хогоо хогийн сав руу хийх

Хүссэн зүйлийг тань танд дөхүүлж өгөх

Асгаж бохирдуулснаа арчиж цэвэрлэх

Энэ насныхантай ажил хийхдээ аль болох тоглоомын хэлбэр рүү шилжүүлж зугаатай байдлаар гүйцэтгэж байгаарай. Тухайлбал: "Хоёулаа асгасан будаагаа уралдаж түүе", "Эхлээд том тоглоомоо сагс руу гоооол, дараа нь жижгүүдийг гоол" г.м

Image result for kids cleaning room

4-5 настны хийх ажлууд:

Хог шүүрдэх, шал арчих

Өмсөх хувцсаа бэлдэх, бохир хувцсаа ялган угаалганд өгөх

Ширээ сандал хураах, зөөхөд туслах

Өндөг, төмс лууван хальслах

Аяга таваг хураах, угаах

Ороо хураах, засах

Хувцасаа өөрөө сольж өмсөх, сольсон хувцааа эмлэн байх байранд нь тавих, эвхэх

Image result for kids cleaning room

6-7 настны хийх ажлууд:

Тоосоо арчих

Хоол бэлтгэх, хүнс цуглуулахад туслах

Тэжээмэл амьтнаа асрах, цэцэг тогтмол услах

Өрөө тасалгааг цэвэрлэх, цэгцлэх

Ус авах, түлээ бэлтгэхэд туслах

Нусны алчуур, оймс, бээлий г.м жижиг зүйлсээ өөрөө гараар угаах

Өөрөө ам, шүдний ариун цэвэр сахих

Угаалгын машинд хувцас угаах, угаасан хувцас дэлгэж тавих, хатсаны дараа эвхэх

Аав ээжүүд хүүхдийн хийж чадах ажлыг өмнүүр нь орж хийснээр хүүхдийнхээ бие даах, өөртөө итгэлтэй, санаачлагатай байх эрхэм чанарыг нь үгүй хийж байгаагаа ухаараарай.

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.