
Стресс. Энэ удаа стрессний давуу талын тухай хэдүүлээ мэдлэгээ гүнзгийрүүлье. Учир нь таны амьдралыг одоогоос чинь хамаагүй амар амгалан болгож өгч юуны магад. Тухайн хүний хандлага ойлголтоос хамаарч стресс нь хор ч болно эм ч болдог байна.
Стрессыг биед муу гэж боддог хүмүүс:
- Зүрхний өвчлөлд автах
- Сэтгэл гутралд орох
- Биеийн хүч тамир сул
- Анхаарал төвлөрөлт муу
- Ашигт үйлийн мэдрэмж бага
- Аз жаргалын хэмжээ дутуу оргих
- Ганцаардалд нэрвэгдэхдээ амархан байдаг гэнэ.
Харин стрессыг биед сайн гэж боддог хүмүүс:
- Зүрхний өвчин бараг тусдаггүй
- Тархи нь өтлөхдөө удаан
- Нойргүйдэл санаа зовох нь бага
- Хүч тамир ихтэй
- Таргалдаггүй
- Толгой ажиллахдаа сайн
- Анхаарал төвлөрөлт онц
- Урт насалдаг гэжээ.
Ердөө стрессний талаар зөв мэдлэг бодолтой байхад л ийм их зөрүү гардаг аж. Арай ч дээ худлаа байлгүй хэмээн уулга алдмаар. Би бээр дээрхи мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн судалгааны баталгаат үр дүн учраас итгэхийг хичээв.
Америкт 30.000 хүнийг 8 жилийн туршид судалсан том хэмжээний судалгаагаар стрессыг муу гэж боддог хүмүүсийн нас баралт 43% ихэссэн бол стрессыг сайн гэж боддог хүмүүс стрессгүй хүмүүсийг бодвол нас барах эрсдэл буурсан. Үүнээс дүгнэж үзэхэд аль болох хурдан стрессыг хүчээ болгож зөв ашиглан стрессний талаархи бодлоо өөрчилж чадвал зүгээр санагдаж байгаа биз дээ.
Анагаах ухааны талаас тайлбарлавал стресс даавар кортизол нь хүнийг хамгаалахын тулд ялгардаг зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэдэс өвдөж стрессдэх нь бушуухан 00 ороорой, санаа зовон стрессдэж байвал түүнийгээ хурдан хийхгүй бол болохгүй шүү, элдэв зовлонд унах нь хүний зовлон ойлгодог болж хөгжих хүч болж өгдөг гэх мэт... Стрессний сайн тал далд утгыг ойлгодог байхад хүний стресс хүлээж авах чадвар илт нэмэгддэг байна.
Эцэст нь хүн огт стрессгүй болбол аз жаргалгүй, амьдрал утгагүй болдог. Нэг ёсондоо тодорхой хэмжээний стресс байж байж хүн хурцлагдаж улам их хичээж хөгждөг амьтан юм байна.
Олон алдаа гарган стрессдэж байж амжилт гаргана. Голдоо ортол харамссаны дараа бууж өгөхгүй байх зэргээр стрессыг өөрийнхөө өрсөлдөгч мэт бодож зугтаах биш тулж зөв ашиглах нь цаашдаа хэрэгтэй гэж бодлоо.
Нарангэрэлийн Мөнхгэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.