Та оргилуун дарсыг хэр мэдэх вэ?

Twitter Print
2016 оны 12-р сар 30-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Оргилуун дарсны эх орон бол Парисаас зүүн хойд зүгт 60 км орших хөдөө аж ахуйн эдэлбэр нутаг байжээ. XVIII зуун хүртэл нуугдмал, хийжүүлэлт төдий дарс байжээ. 1695-1698 оны хооронд жинхэнэ шампан дарс үүссэн гэдэг бөгөөд 1695 онд үйлдвэрэлтийн боловсруулах арга технологид анхаарч журам, хууль хүртэл гаргаж байсныг 1718 оны эхээр Францын түүхийн бичиг баримтад тэмдэглэн үлдээжээ.

Харин Англичууд өөрсдийгөө анхны шампанскийг үйлдвэрлэсэн гэж одоо ч гэсэн үздэг бөгөөд 1695-1698 оноос хорин жилийн өмнө буюу 1667 онд Английн зохиолч Жорж Этераж “The man of Made” гэдэг оргилуун дарсыг магтан дуулсан дууг зохиож байсныг баталгаа болгодог.

Өөр нотолгоо гэвэл Францичууд 1685 онд гэхэд хөөсөрсөн дарсаа модон бөглөөнцрөөр таглаж олсоор боож бэхэлдэг байсан бол үүнээс 130 жилийн өмнө Англичууд мөн ингэж боож бэхэлдэг байжээ. Хэдийгээр ийм олон баримт олдсон ч дэлхий нийт Францад үүссэн гэлцдэг.

Оргилуун дарсыг:

  • Цагаан “Chardonarry”
  • Улаан “Pinar Noir”
  • “Pinot Menunier” зэрэг үндсэн 3 төрөлд хуваадаг.

Оргилуун дарсыг тогтвортой 11  хэмд хадгалж байвал туйлын сайн. 18-аас дээш хэмд удаан хугацаагаар хадгалбал амт чанар нь амархан мууддаг. Удаан хугацаагаар хадгалах хэм нь 9-11 юм. Богино хугацаанд хадгалж хэрэглэх хэм нь 12-18 хэм юм. Бүдэгхэн гэрэлтэй юмуу харанхуй зоорь, өрөөнд хадгалдаг. Хэрэглэх буюу зочинд хундагалах үед 4-7 хэм тохиромжтой.

Оргилуун дарсыг хэрэглэхдээ 10-15 минутын өмнө онгойлгож тусгай зориулалтын хувинд хагас налуу босгож мөсөөр сайтар хучиж өгдөг. Ингэж бэлдсэн оргилуун дарсыг хундаганы гуравны хоёрт юмуу дөрөвний гуравт нь дүүртэл хийж өгдөг.

Оргилуун дарсны чихэрлэгийн хэмжээ шошгон дээр нь францаар бичсэн байдаг. Мөн оргилуун дарс үйлдвэрлэж буй орон өөрийн хэлээр ч бичих тохиолдол бий.

• Extra-brut- Энэ бол хамгийн хуурай нь юм. Ийм төрлийн 1л дарсанд  0- 6 гр чихэр агуулагддаг.

• Brut-  1л ийм дарсанд 0- 15 гр  чихэр агуулагдана.

• Extra-sec-  12-20 гр чихэртэй.

• Sec- 17-35 гр  чихэр агуулсан хуурай дарс.

• Demi-sec 33-50 гр  чихэр агуулсан хагас хуурай дарс.

• Doux-  Хамгийн их буюу 50 гр-аас дээш чихэр агуулсан чихэрлэг дарс юм.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.