Таурин нь зүрхний дутагдал, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний бах болон шигдээсийн дараа хэрэглэхэд тохиромжтой бодис юм

Twitter Print
2022 оны 10-р сар 28-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

ТAURYNA

Таурин нь уургийн бүрэлдэхүүнд ордоггүй хүхэр агуулсан чөлөөт аминхүчил бөгөөд эс болгонд байдаг. Таурин организмд бага хэмжээтэй үүсдэг боловч эрүүл мэндийн асуудалтай үед заавал гаднаас авах ёстой болдог. Организмын эс болгонд таурина байдаг ба зүрхний эсэд хамгийн их байдаг.

Таурин цусны улаан, цагаан эс болон дархлааны эсийн бүрэлдэхүүнд ч байдаг.

Таурин эсэд кали, магни, кальци, натрийн солилцоог зохицуулахад оролцдог.

Таурин эсийн доторхи кальцийн хэмжээг багасгадаг тул эсийн амьдрах хугацааг уртасгадаг байна.

Таурин нь үрэвслийн NF-kB-г багасгаж үрэвсэл өдөөдөг цитокиныг багасгаж эсэд исэлдэлтийн стресс ихсэхээс хамгаалдаг байна. Үүгээрээ эсийг аливаа үрэвслээс хамгаалж байдаг.

Таурин нь мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл зөөгчийн үүрэг гүйцэтгэдэг ба мэдрэл цочирдсон үед тайвшруулах нөлөө үзүүлж, уналт таталтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Таурин сэтгэцийн ажиллагаанд сайнаар нөлөөлж юмнаас айдаг болох сэтгэл гутралыг багасгадаг ба сэтгэцийн бусад эмгэгүүдийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг байна.

Таурин булчингийн эдийн бүрэлдэхүүнд ордог тул булчингийн эмгэгийг эмчлэхэд заавал хэрэгтэй байдаг.

Таурин антиоксидант тул чөлөөт радикалууд эсийг гэмтээхээс хамгаалдаг. Таурин гаднаас орж ирсэн хорт бодисуудыг саармагжуулж хоргүйжуулдаг. Таурин зүрхний булчингийн эсэд байдаг чөлөөт аминхүчлийн 50%-г бүрдүүлдэг ба үүгээрээ зүрхний ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

1.Зүрхний эсэд кальцийн ион хэт их болохоос хамгаалдаг ба хэт бага болохоос бас сэргийлдэг байна.

2.Зүрхний дутагдлын үед гардаг зовиурыг багасгадаг.

3.Таурина зүрхний булчингийн агших чадварыг сайжруулдаг.

3.Академич Чазов амьтанд зүрхний хэм алдагдал үүсгээд таурин уулгахад хэм алдагдал нь засарч хэвийн хэмжээндээ орж байжээ.

5.Таурин цусанд хүхэрт устөрөгчийг (Н2S) ихэсгэдэг тул судасны уяан хатан байдлыг сайжруулж цусны даралт ихэссэн үед буулгадаг байна.

Азума гэдэг эрдэмтэн клиникийн туршилт хийж зүрхний хэм алдагдах үед таурин ямарч гаж нөлөө үзүүлэхгүйгээр олон талын сайн үр дүнтэй болохыг баталсан байна. Зүрхний дутагдалтай өвчнөнүүдэд өдөрт 6гр таурин уулгасан ба 1 сарын дараа өвчтөн бүрт эерэг үр дүн гарсан байжээ.

Yukio Yamori ахлагчтай эрдэмтэд эпидеминологийн судалгаа хийж таурин нь зүрхний шигдээс, цус харвалтаас хамгаалж насыг уртасгадаг болохыг баталсан байна. Таурин нь судасны ханыг гэмтэхээс хамгаалдаг ба судасны дотор хананы салстын эсийг үхэхээс сэргийлдэг байна.

Таурин нь зүрхний дутагдал, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний бах болон шигдээсийн дараа хэрэглэхэд тохиромжтой бодис юм.

Туршилтын харханд хийсэн судалгаагаар таурин чихрийн өвчнөөр өвчлүүлсэн амьтдыг чихрийн өвчний хүндрэлээс хамгаалдаг болох нь батлагдсан байна. Чихрийн өвчтэй хүмүүсийн судас гэмтэж хатуурах болон зүрхний булчин гэмтэхээс хамгаалж чаддаг болох нь батлагдсан. Энэ нь таурин хүхэрт устөрөгчийг (H2S) цусанд ихэсгэсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Н2S нь чихрийн өвчний хүндрэлээс сэргийлж эдгэрэхгүй шархыг эдгээдэг болохыг эрдэмтэд баталсан байдаг.

Чихрийн өвчний өмнөх хэлбэрт байгаа хүмүүс таурин хэрэглэхэд цусанд глюкозыг ихэсгэхгүй болгож цаашид чихрийн өвчнөөр өвчлөхөөс хамгаалдаг. Таурин нойр булчирхайн эсийг идэвхжүүлж инсулиныг ялгаралтыг нэмэгдүүлдэг ба үүгээрээ чихрийн өвчний 1-р хэлбэрээр өвчилсөн хүмүүст сайнаар нөлөөлдөг.

Таурин инсулины хоригийг багасгаж, цусан дахь глюкозын молекулыг багасгадаг байна. Таурин глюкозын молекулыг эсэд задлах урвалыг бас идэвхжүүлдэг. Эдгээр шалтгаануудаар таурин чихрийн өвчний 1.2-р үед хоёуланд нь сайнаар нөлөөлж хүндрэлийг хойшлуулдаг байна.

Тауриныг элэгний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэхэд элэгний эсийн гэмтлийг багасгаж эдгэрэлтийг түргэсгэдэг байна. Мөн архины биш шалгаантай элэг өөхлөхөөс сэргийлж чаддаг болох нь судалгаагаар батлагдсан.

Хавдрын өвчтэй хүмүүст таурин эрс багассан байдаг ба мэс засал, хими эмчилгээ хийлгэхэд бүр их багасдаг тул таурин хэрэглэх шаардлагатай бөгөөд хими эмчилгээ хийлгэх үед гардаг дотор эвгүй оргих, бөөлжих зовиурыг багасгадаг байна.

Таурин нүдний торлог болон эвэрлэг бүрхүүл гэмтэхээс хамгаалдаг ба эдгээр эрхтнүүдийн өвчинд хэрэглэдэг эмний найрлагад ордог.

Эрчүүдийн үрийн шингэнийг ихэсгэх зорилгоор хэрэглэдэг.

Тарган хүмүүс тауриныг хэрэглэхэд өөхийг хайлуулахыг нь сайжруулж хөдөлгөөн хийхэд амархан ядрахыг нь багасгадаг байна.

Тауриныг өдөр тутамд хэрэглэхэд өдөртөө нойрмоглохыг багасгаж, хүч чадалтай сэргэлэн болгодог байна. Тиймээс тамир тэнхээ сэргээх ундааны найрлагад ордог.

Таурин үс нь ихээр унадаг, амархан ядардаг, стрессд амархан өртдөг, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүмүүст сайнаар нөлөөлдөг.

Цус багадалттай хүмүүс тауриныг төмөрийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд эмчилгээний хугацааг богиносгодог байна.

Тауриныг тамирчид түргэн сэргэлт авахын тулд болон булчингийн гэмтлээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг.

Таурин шээс хөөх үйлчилгээ үзүүлж организмаас илүүдэл шингэнийг хөөн гаргадаг ба ам цангах мэдрэмж зарим хүнд төрдөг байна.

Таурин амьтны гаралтай бүтээгдхүүн болох мах, загас, далайн нялцгай биетүүд, өндөг, сүүн бүтээгдэхүүнд байдаг.

Тауриныг бага насны хүүхдүүдэд зориулсан бэлдмэлд хольдог ба энэ нь тэднийг янз бүрийн эмгэгээс сэргийлдэг байна.

Тауриныг дээрхи өвчнүүдийн үед үндсэн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд эдгэрэлтийг түргэсгэж тухайн эрхтнийг гэмтлийг багасгадаг болохыг эрдэмтэд баталсан байдаг.

Тауриныг нэг удаа уухдаа 400-800 мг ууж, хоногт 2000 мг хүртэл хэрэглэж болдог. Энэ бэлдмэл Европ, Америкт байгаа.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.