ОУХМ М.Анхцэцэг ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 19:37 цагт
Мэдээний зураг,

Тайландад  үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн тэрбээр хүрэл медалийн болзол хангахдаа Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилсэн юм.

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа спортдоо эргэн ирж, амжилтын төлөө дахин зүтгэж байгаа юм. 

Дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь М.Анхцэцэг Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн, Азийн АШТ-д түрүүлсэн, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч зэрэг анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн. Харин энэ удаа хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж, ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. 

М.Анхцэцэг уг нь 69 кг-д хүч сорьдог ч, энэ жил ДАШТ-д жин өгсөн, 81 кг-д хүчээ оролцсон аж. 

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.