
Өнгөрсөн 7-р сард Хойд Солонгосын хилээр хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын зэвсэгт хүчний байлдагч Трэвис Кингийг Пхеньян АНУ-ын талд шилжүүлэн өгсөн тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер байлдагч Т. Кингийг эх оронд нь буцаах явдалд Шведийн засгийн газар чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцолж, талархаж буйгаа илэрхийлжээ.
Байлдагч Трэвис Кингийг БНХАУ-д суугаа АНУ-ын элчин сайд Николас Бернс Хойд Солонгостой хиллэдэг Хятадын Даньдун хотод угтан авчээ.
23 настай Т. Кинг АНУ-ын армийн "хүнлэг бус, ялгаварлан гадуурхсан" хандлагаас болж Хойд Солонгосын хилийг давахад хүрсэн хэмээн мэдүүлж, Хойд Солонгосоос орогнол хүссэн тухай Пхеньян мэдээлж байсан билээ.
Вашингтон олон сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд байлдагч Т. Кингийг АНУ-ын талд шилжүүлж чадлаа хэмээн Т. Кинг эх орон руугаа буцаж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж буйдаа баяртай байгааг онцолжээ.
Байлдагч Т. Кинг эх орондоо орон нутгийн цагаар лхагва гарагийн орой буух төлөвтэй байгаа аж.
Хойд Солонгосын KCNA агентлаг өнгөрсөн лхагва гарагт БНАСАУ-ын хилийг хууль бусаар давсан АНУ-ын цэрэг Трэвис Кингийг Хойд Солонгосийн хуульд зааснаар АНУ-д шилжүүлэхээр болсон тухай мэдэгджээ.
Байлдагч Трэвис Кинг нь 2021 оны 1-р сараас эхлэн АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн ба БНСУ-д байхдаа танхайрсан хэргээр 2 сар хоригдож, өнгөрсөн 7-р сарын 10-нд суллагдсан аж.
Тэрээр дүрэм ёсоор эх орондоо буцаж, сахилга бат, ёс зүйн зөрчил гаргасан хэргээр зохих шийтгэлээ хүлээх ёстой байсан ч Т. Кинг нисэх онгоцны буудлаас зугтаж, хоёр Солонгосын хил дээрх зэвсэггүй бүсэд хийх аялалд бүртгүүлж, аяллын үеэр Хойд Солонгосын хилийг давсан юм.
Вашингтон байлдагч Т. Кингийг ёс зүйн зөрчлийн хэргээр шалгаж, зохих арга хэмжээ авахаасаа өмнө юуны түрүүнд Т. Кингийн бие сэтгэлийн эрүүл мэндэд анхаарч, үзлэг оношлогоо хийнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(150.129.142.68) 2019-09-25 11:24Хайран зочид буудлын нэр хүнд. Хүнээ муу судалж авч дээ. Бас сургалт муу байна
Хариулах
Зочин
(202.9.43.158) 2019-09-25 10:45Yadag hulgaich we. Bi ch iim ajil hiideg gehdee l hunii mungu awmaar sanagdaj bgaagui l yumdaa. Tsairsan huuhen bna
Хариулах