Иран улс монгол нэртэй мөнгөн тэмдэгтийг үндэсний мөнгөн тэмдэгтээр баталлаа

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Иран улс ханш унасан риал хэмээх үндэсний валютаасаа татгалзаж Томан буюу түмэн хэмээх монгол нэртэй мөнгөн тэмдэгтийг үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр баталлаа. 

Ингэснээрээ эдийн засгийн хоригт баригдаж уналтад орсон банк, санхүүгийн салбарын хямралаа даван гарч үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг нэр хүндийг өргөнө гэж Иран улсын эрх баригчид найдаж байгаа юм байна. 1 түмэн нь хуучны 10 риалтай ханш тэнцэх юм байна. Түмэн мөнгөн тэмдэгт түм гэдэг үндсэн утгаа хадгалж байгаа бөгөөд 10 мянга буюу риалын задгай мөнгө болох нэг түмэн динартай ханш тэнцэх юм байна.

Персийн эзэнт гүрэн "ТҮМЭН" хэмээх монгол нэрээр мөнгөн тэмдэгтээ нэрлэн 1825-1932 оны хооронд хэрэглэж байсан түүхтэй юм байна. Эртний түүхтэй Перс улс, персийн ард түмэнд Түмэн хэмээх монгол нэртэй мөнгөн тэмдэгт сайн цаг, эдийн засгийн сэргэлтийг авчрах болтугай. 

1. 1896 оны үеийн 10 алтан түмэн зоос

Tserendemberel Sukhee-н зураг.

2. 1906 оны Персийн эзэнт гүрний 1 түмэн-ий цаасан дэвсгэрт

Tserendemberel Sukhee-н зураг.

3-4. 1911 оны 50 Түмэн-гийн дэвсгэрт

Tserendemberel Sukhee-н зураг.

Tserendemberel Sukhee-н зураг.

С.Түмэндэмбэрэл

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.