Идэж байгаа хоолныхоо амтыг мэдэрч, удаан зажлаж хэвшээрэй

Twitter Print
2022 оны 12-р сар 28-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Хоолоо хэрхэн зажлаж идэх талаар багахан зөвлөгөө өгье.

1. Хоолоо идэх үедээ амаа хаана.

2. Толгойгоо бага зэрэг доош болгоно. Энэ үед ялгарсан шүлс хэлний үзүүр, үүдэн шүдний ард цугларах бөгөөд хоол шүлс хоёр холилдход дөхөм болно. Мөн хэл хоолыг хоёр тийш зөөхөд энерги зарцуулах нь багасана.

3. Хоолоо бага хэмжээгээр халбагадана.

4. Аливаа хоол, идэж байгаа зүйлийнхээ амтыг нь гартал 30-80 удаа зажлана.

5. Шингэн зүйл уухдаа шимж ууна.

6. Үнэхээр биед тань хоол хэрэгтэй байгаа, хоолны дуршил хөдөлсөн үедээ хооллож, ундаалж байгаарай.

7. Сэтгэл ихээр хөдөлсөн, ууртай, бухимдалтай байгаа үедээ идэхээс татгалзаарай.

8. Идэж байгаа хоолныхоо амтыг мэдэрч, талархаж тайван, ЗӨӨЛӨН зажлаж идэж хэвшээрэй! Та бүхэнд сайн сайхныг хүсье!

З.Дөлсайхан

Хүүхдийн нүүр ам судлаач, урьдчилан сэргийлэлтийн эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.