
Орос, Беларусийн тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрвөл 2024 оны Парисын олимпийг Украин бойкотлоно гэж тус улсын Спортын сайд мэдэгдлээ. Олон улсын олимпийн хороо лхагва гарагт хоёр улсын тамирчдыг төвийг сахисан байдлаар оролцох "замыг судална" гэж мэдэгдсэн билээ. Харин их Британийн засгийн газар уг төлөвлөгөөг "дайны бодит байдлаас хол байна" гэж буруушаажээ.
Украины спортын сайд Вадим Гутцайт "Бидний байр суурь өөрчлөгдөөгүй" гэж хэллээ. Украинд дайн болж байгаа цагт Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох ёсгүй” гэж мэдэгджээ. Гутцайт өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа бичихдээ, Украины спортын байгууллагууд хоригийг хэвээр байлгахын тулд олон улсын холбоодтой "харилцаа холбоогоо бэхжүүлэх" хэрэгтэй. Мөн хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийн тулд "цаашид боломжтой алхам" дээр ажиллаж байна. Хэрэв биднийг сонсохгүй бол Парисын олимпыг бойкотлож, олимпод оролцохоос татгалзахыг үгүйсгэхгүй. Бүх холбоод, тамирчид, соёл иргэншсэн ертөнц одоо анхаарлаа хандуулж, бид хэт туйлшралд орохгүй байх гэж найдаж байна." гэжээ.
Гутцайтийн мэдэгдсэнээр тус улсын гүйцэтгэх хороо бойкот зарлаж болзошгүй асуудлаар үндэсний спортын холбоодтой зөвлөлдөж эхэлсэн байна.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын тамирчдад Парисын наадамд оролцох ямар ч боломж байх ёсгүй гэж мэдэгджээ.
Их Британийн соёлын нарийн бичгийн дарга Мишель Донелан хэлэхдээ манай засгийн газар ерөнхийлөгч Путинг Украин дахь хууль бус дайныг явуулж байгаад буруушаан хандаж байгаа. ОУОХ-ны энэ байр суурь нь Украины ард түмэнд мэдрэгдэж буй дайны бодит байдлаас хол зөрж байна. ОУОХ-ны ерөнхийлөгч [Томас] Бах жил хүрэхгүй хугацааны өмнө Оросыг Олимпийн эвлэрлийг зөрчсөнийг хатуу зэмлэн буруушааж, дайны эсрэг нэгдэхийг уриалж байсан. Бид болон бусад олон улс энэ тал дээр хоёрдмол бодолтой байсан. Харин одоо энэ асуудлаар бид нэг зүгт харж ижил төстэй улс орнуудтай яаралтай хамтарч ажиллах болно.” гэжээ.
Өнгөрсөн жил ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа Орос, Беларусийн тамирчдыг ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ спортын холбоодоос хүсэж байсан. Гэсэн хэдий ч Лхагва гаригийн мэдэгдэлд "Ямар ч тамирчин зөвхөн паспортоосоо болж тэмцээнд оролцох эрхээ хаалгуулж болохгүй.” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн сард ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тус улсын тамирчдыг засгийн газраас болж хоригт оруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэсэн хэдий ч ОУОХ-ны мэдэгдлийн хариуд Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо эдгээр орны тамирчидыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр хэвээр байгааг онцолжээ. Хөнгөн атлетикийн удирдах байгууллага Оросын тамирчдыг тус улсын допингийн асуудлын улмаас, мөн Беларусийн тамирчдын хамт Украинд халдан довтолсон хэргээр тэмцээнд орох эрхийг нь түдгэлзүүлсэн гэжээ.
ОУ-ын хөнгөн атлетикийн холбооны зүгээс "ОХУ-д хөнгөн атлетикийн спортын нэр хүндийг сэргээхийн тулд бидний хийсэн эрчимтэй ажил допингийн хэрэглээтэй холбоотой хоригийг цуцлахад хангалттай хүрсэн" эсэхийг дүгнэх ажлын хэсэг гуравдугаар сард дүнгээ тайлагнана.
Хэрэв энэ түдгэлзүүлэлтийг цуцалбал Зөвлөлийн хурлаар Орос, Беларусийн тамирчид, албан тушаалтнуудыг Украинд халдан түрэмгийлсэнтэй холбогдуулан түр түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх болно гэж Дэлхийн хөнгөн атлетикын холбооноос мэдэгдлээ.
Тэгвэл Орос, Беларусийн баг тамирчид энэ жилийн Азийн наадамд оролцох боломжтой гэж Азийн Олимпийн Зөвлөл (OCA) мэдэгдлээ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
ikhmongol.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.53.61) 2023-03-04 14:48БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.61) 2023-03-04 14:48БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах