“Шар тив”-ийнхэн чөлөөт бөхөөр “Токио-2020” олимпийн хэдэн эрх авав

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

“Токио-2020” зуны олимпийн их наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Нур-Султан хотод болсон билээ.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жинд эхний зургаан байрт орсон буюу нийт 72 тамирчин олимпийн эрх авсан. Үүнээс манай Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх халаасалсан бөгөөд улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх аваад байна.

Ирэх жилийн хоёрдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Хэрэв ДАШТ болон тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж буюу тавдугаар сарын эхээр Болгарын нийслэл Софид болох олимпийн эрхийн цорын ганц тэмцээнээр олимпийн эрх өгөх юм.

Ази тивээс эрх авсан тамирчид

Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)

65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)

74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)

86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)

97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)

125 кг: 3. Хасанбой Рахимов (Узбекистан), 5. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири)

Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)

53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)

57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)

62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)

68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)

76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ)

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.