
Хеликобактерт муу тал ч байна, сайн тал ч байна. Дэлхийн хүн амын тал нь хеликобактер тээж яваа.
Эхэндээ эрдэмтэд ходоодны үрэсвлийг сэтгэлзүйн үүсэлтэй эсвэл ходоод хэт их хүчил ялгаруулснаас болдог гэж бодож байв. Харин хуруу шил дүүрэн хеликобактер албаар ууж хэд хоногийн дараа ходоод нь шархлангуут баяртай нь аргагүй "Би та нарт хэлсэн биз дээ" гэж хашгирсан эрдэмтний өөр дээрээ хийсэн галзуу гэмээр туршилтаар хүмүүс ходоодны шархны гол буруутны мэдэж авсан юм.
Хеликобактерын өөрийнх нь хоол шингээх тогтолцоо асар шүлтлэг тул ойр хавьд байгаа ямар ч хүчлийг дор нь саармагжуулдаг тул ходоодны хүчилд тэсээд амьдарч чаддаг.
Ходоодны хананы нялцгай мембран дотор орсон хеликобактер ходоодны хамгаалалтын хананы хүчийг сулруулчихдаг. Үүнээс болоод хоол идэх ёстой байсан хүчил ходоодноос багаханыг идчихдэг. Ингэж л ходоодны шарх үүснэ.
Хеликобактеритай хүмүүсийн 1 хувь нь хорт хавдартай болдог. Хүн төрөлхтний тал нь хеликобактертай гэж тооцвол энэ нь асар өндөр хувь.
Хеликобактериас хэрхэн салах вэ?
Антибиотик эмчилгээгээр сална. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар брокколи болон түүнтэй төстэй ногоонуудад агуулагддаг СУЛЬФАРАФОН хэмээх бодис нь хеликобактерын нөлөөллийг бууруулдаг цаашлаад бүр мөсөн устгадаг нь батлагдаад байна.
Эерэг тал:
Хеликобактертай хүмүүс ходоодны хорт хавдар тусах эрсдэл нь өндөр ч уушгины хорт хавдар, цус харвалтаар өнгөрөх магадлал багатай байдгийг 10 мянган хүн дээр 12 жилийн турш хийсэн судалгаагаар баталсан. Учрыг нь товчхон тайлбарлая. Хеликобактер ходоодны дотор талд байгааг мэдсэн бидний бие хамгаалагч Т эсүүдийг маш ихээр үйлдвэрлэж эхэлдэг. Т эс их байх тусам дархлааны тогтолцоо тайван байж харшил хөдлөх гэх мэт илүү үйлдэл хийх нь багасч өвчин тусах магадлалыг бууруулдаг байна.
Бие өөрт хэрэггүй бактерийг бүр мөсөн устгах аргыг хувьслын явцад заавал олдог. Харин хеликобактер нь 10 мянган жилийн өмнө амьдарч байсан хүнд байсныг нотолсон бөгөөд ямар нэгэн сайн талтай болоод л бидний бие хеликобактертай хамтран амьдарч зохицсон байх гэсэн сонирхолтой таамаглал бас бий.
Эх сурвалж: Бидний бие хэрхэн ажилладаг вэ?
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.