Оргосон хүмүүжигчийг эрэн хайж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

ШШГЕГ-ын харьяа хаалттай 401-р ангид эмчлэгдэж байсан хүмүүжигч Г.Очбаатар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Агапе эмнэлэгт бөөрний диализийн аппаратад эмчилгээ хийлгэж байхдаа өдрийн 11:40 цагийн орчимд оргон зайлжээ.

Тэрбээр 175 см өндөр нуруутай, 84.6 кг жинтэй. Содон шинж тэмдгийн хувьд онигор бор нүдтэй, үрчлээтэй өргөн духтай, хулгар чихтэй, муруй хамартай, баруун хөлний шилбэ, баруун гарын шуу, мөр хэсэгтэй шивээстэй, хулгар чихтэй бөгөөд оргох үедээ цэнхэр биеийн тамирын хувцастай, хар цагаан өнгийн пүүзэн гуталтай байсан аж.

Уг этгээд нь Баянхошуу, Ихнаран, Нарангийн гол, Биокомбинат, Орбит, Толгойт зэрэг газруудаар явж байх магадлалтай тул харсан хүн цагдаагийн байгууллагад хандана уу.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиас

14.2. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.5. Цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.