МХБХ-ноос Цахим хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна

Twitter Print
2020 оны 05-р сар 06-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Электрон Спортын Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцлоо. Хамтын ажиллагааны гол зорилго нь “Монголын Электрон Спортын Холбоо” болон “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” хамтран өөрсдийн спортын онцлог, давуу тал зэргийг хоёр талаас уялдуулан Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, нөгөө талаар электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчилах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулах зэргээр хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангаж өгөх юм.

Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатуудад цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохиогдох цахим тэмцээн олгоно. Эхний шатанд МХБХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулагдах юм.

Эцэст нь эдгээр тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-нд өрсөлдөх эрхийн эзэн болох юм.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.