
Украины зэвсэгт хүчний тусгай ажиллагааны хүчнээс мэдээлснээр энэ сарын 22-нд ОХУ-ын Хар тэнгисийн флотын штабт Украины зүгээс үзүүлсэн цохилтын улмаас тус Оросын Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов амиа алджээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Украины Тусгай ажиллагааны хүчнээс өнгөрсөн баасан гарагт Крымийн хойгт үзүүлсэн цохилтын үеэр В. Соколовоос гадна цэргийн 33 албан хаагч амиа алдаж, 100 гаруй цэрэг шархдсан хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Киев Севастополь хотоос хэдхэн километрийн зайд байрлах тэнгисийн цэргийн флотын штабт цохилт үзүүлсэн нь ОХУ-ын Хар тэнгисийн флотын Холбооны 744-р төвийг оносон аж.
Украины Тагнуулын албаны төлөөлөгч Андрий Юсов ОХУ Крымийн хойгийг "тээврийн төв" болгон ашиглаж байна хэмээн Крымийн хойгийг чөлөөлөх нь Киевийн гол зорилго гэдгийг онцолжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр В. Соколов нь 2022 оны 8-р сард Оросын Хар тэнгисийн флотын командлагчаар томилогджээ. Крымийн хойгийн Севастополь хотыг 2014 онд ОХУ газар нутагтаа нэгтгэсэн ба Киев тус хотоо буцаан авах зорилготой юм.
Өнгөрсөн баасан гарагийн халдлагаас өмнө украинчууд Крымийн хойгт хэд хэдэн удаагийн цохилт үзүүлсэн ба Саки хотод байрлах Оросын агаарын хүчний бааз, Севастополь дахь гол хуурай зогсоол, хөлөг онгоцны засварын төвийг бөмбөгдөж, Оросын байлдааны шумбагч онгоц болон хөлөг онгоцыг устгажээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Иргэн
(66.181.185.62) 2023-09-26 18:33Хариуг нь өг
Хариулах