Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг суллажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг энэ сарын 2-нд АТГ-аас 48 цагаар саатуулсан. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байдаг. 

Тэгвэл үргэлжлүүлэн хорих санал прокурорын байгууллагаас ирээгүй тул түүнийг сулласан байна. Цагдан хорионы цаг дуусахаас өмнө үргэлжлүүлэн хорих эсэхийг прокурорын байгууллагаас хүсэлтээ харъяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлдэг. Хэрвээ хүсэлт ирээгүй бол тухайн саатуулагдсан этгээдийг сулладаг хуулийн зохицуулалттай аж. 

Д.Ганбатыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.