Хөөрхий дөө, аавууд минь...

Twitter Print
2020 оны 03-р сар 18-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээч үхэхгүй юм шиг амьдрана. Айхаа мэдэхгүй, даарахаа мэдэхгүй, өвчин тусахаа ч мэдэхгүй. Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.

Идэр залуу насандаа ай мөн хөөрүү дээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж байгаад л эхнэрүүддээ алуулна даа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.

Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болно доо хөөрхий.

Image result for wife ruling husband

Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраад л явчихдаг гэж байна.

Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явна ш дээ.

Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.

Тэтгэвэр буулаа, эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ, чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэлд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.

Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орно доо. Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээ л болоо.

Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриад л дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.

Image result for nagging wife

Цагаан сар боллоо, үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи гэсхийгээд л болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.

Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгээрэй ч гэх шиг.

Ээжүүд өвчин хэллээ, бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт хэвтүүлээ. Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа, өглөө нь цоглог гар босоод ирлээ.

Ээжүүд тувт өөрсдийгөө рекламдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чин гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л тэгж, хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил ажил гээд явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.

Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.

Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдрана даа хөөрхий.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.127) 2020-03-19 03:28
      • 0
      • 0

      хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.127) 2020-03-19 03:29
      • 0
      • 0

      Тэгш орчинд индиго хүүхэд тодордоггүй

      Хариулах