Грета Тунберг: Та нарын ганц чаддаг юм чинь мөнгө болон эдийн засгийн өсөлт гэсэн үлгэр ярих

Twitter Print
2019 оны 09-р сар 24-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн улс орнуудын удирдагчид сая сая иргэдийг дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг нэгтгэж чадсан 16 настай Грета Тунберг охины хурц шүүмжлэлд өртжээ.

Тэрээр НҮБ-ын чуулга уулзалтын үеэр үг хэлсэн ба түүний хэлж байгаагаар улс орнуудын удирдагчид дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авах тал дээр бүтэлгүйтэж, "залуусын итгэлийг алдсан" гэжээ. Грета Тунберг охины мэдэгдсэнээр НҮБ-ын чуулга уулзалтанд оролцож буй дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хүлэмжийн хийг цаг уурын сүйрлээс зайлсхийхэд шаардлагатай гэж эрдэмтдийн үзсэн хэмжээгээр эрс бууруулах ямар ч төлөвлөгөө гаргаж чадахгүй аж.

Тэрээр, "Бид та бүхнийг ажиглаж байх болно гэдгийг хэлмээр байна. Энэ бол буруу. Би энд сууж байх ёсгүй. Би тэнгисийн нөгөө талд байгаа сургууль дээрээ байх ёстой байсан. Гэтэл та нар, залуус бид нарыг итгэл найдвар гэж харж байна. Та нар яаж чадаж байна аа! Хоосон үгээрээ та нар миний мөрөөдөл, миний бага насыг хулгайлсан. Хүмүүс зовж байна, хүмүүс үхэж байна, эко тогтолцоо бүхэл бүхлээрээ сүйрч байна. Бид үй олноороо устахад ойрхон байна.

Image result for Greta Thunberg condemns world leaders in emotional speech at UN

Гэтэл та нарын чаддаг ганц юм бол мөнгө болон эдийн засгийн өсөлт гэсэн үлгэр ярих. Өнгөрсөн 30 жилийн турш үүссэн нөхцөл байдлын талаар эрдэмтэд маш тодорхой ярьсан. Гэтэл та нар яаж үүнийг үгүйсгэж, асуудлыг шийдэх чухал шаардлагатай бодлого болон шийдэл одоог хүртэл байхгүй байхад хангалттай арга хэмжээ авсан гэж хэлж чадаж байна аа! Ирээдүй хойч үеийнхэн чинь бүгд та нарыг ажиглаж байгаа. Тиймээс та нар бүтэлгүйтвэл бид та нарыг хэзээ ч уучлахгүй.

Image result for Greta Thunberg condemns world leaders in emotional speech at UN

Та нарыг зүгээр орхихгүй. Яг энд, яг одоо бид дахин ийм зүйл хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдэж байна." хэмээн ярьжээ. Түүний хэлсэн үгийг дэлхийн улс орнуудын тэргүүнүүд алга ташилтаар хүлээн авсан байна. Өнгөрсөн баасан гарагт дэлхийн сая сая иргэд тэр дундаа хүүхэд залуус Грета Тунбергийн санаачилсан дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг бүх нийтийн жагсаал цуглаанд нэгдсэн билээ. Жагсагчид улс орныхоо эрх баригчдаас байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.