Хувцас угаахдаа гаргадаг 13 алдаа

Twitter Print
2020 оны 06-р сар 20-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

1. Ялган ангилалт хийдэггүй. Бид угаах хувцсаа зөвхөн өнгөөр нь ялгаад зогсохгүй заавал материалаар нь бас ялгаж байх хэрэгтэй. Жишээлбэл синтетик материалтай хувцсаа ванны алчууртай хольж болохгүй. Синтетик материалтай хувцас чинь чанараа алдана, улам илүү цахилгаанжина, бөөстөнө г.м.

2. Хэтэрхий их угаалгын нунтаг хэрэглэх. Угаалгын нунтагийг их хийлээ гээд сайн угаана гэсэн үг биш юм. Харин ч эсэргээрээ энэ нь хувцсыг илүү муу цэвэрлэдэг. Мөн их хэмжээний хөөс болж, угаалгын нунтагийг арилгахын тулд олон дахин угаалт хийх хэрэгтэй болдог. 

3. Цахилгаантай хувцсанд ач холбогдол өгдөггүй. Хэрэв таны угаах гэж байгаа хувцас цахилгаантай бол заавал түүнийг нь заавал тат. Учир нь хувцасны цахилгаан нь бусад хувцсанд орооцолдох, юманд тээглэж гацаах г.м аюултай. 

4. Товчлох. Хэрэв таны угаах гэж буй хувцас товчтой бол заавал товчийг нь тайл. Учир нь товчтой хувцасны товчийг тайлхагүй бол товчилсон хэсгээрээ сунах, бүр цаашлаад урагдах ч аюул бий. 

5. Хэт их цайруулагч хэрэглэх. Цайруулагч нь хувцасны материалыг муутгаж, уян хатан, нимгэн болгодог. Тйимээс танд гэртээ эко аргаар хувцсаа цайруулах нэгэн аргыг санал болгоё. Том түмпэнд нимбэгийн шүүс хийгээд халуун усанд хувцсаа хийн хэсэг хуацаанд байлгасны дараагаар угааж болно. 

6. Дотуур хувцас болон усны хувцсыг угаах. Бид дотуур хувцсаа болон усны хувцсаа угаалгын машинаар угаах нь хувцасны эдэлгээнд муу бөгөөд угаалтын чанар нь тийм ч сайн биш. Тиймээс та аль болох гараараа угааж хэвшээрэй. Сүүлийн үеийн угаалгын машин нь дотуур хувцас угаах тохиргоотой байдаг бөгөөд хэрэв та угаалгын машинд угаахаар болвол заавал зориулалтын уутанд хийж угаагаарай. 

7. Угаалгын машин амрах ёстой. Зарим хүмүүс угаалгын машинаа хэт удаан ажиллуулах нь эвдрэлд хүргэдэг хэмээн айдаг. Гэхдээ энэ нь буруу юм. Айгаад байх зүйл үүнд огтхон ч үгүй. Харин ч эсэргээрээ үргэлжлүүлэн угаах нь цахилгааны хэмнэлттэй. Учир нь угаалгын машин нь өмнөх угаалтын ус халаагчийг ашиглан дараагийн угаалтын усаа халаадаг учраас илүү богино хугацаанд усаа халааснаараа таны цахилгааныг хэмнэнэ. 

8. Дэр болон бүтээлгийг 1 циклээр угаах. Бид ихэвчлэн 1 удаагийн угаалтыг ашиглаад сурчихсан байдаг. Харин өд сөдөн дэр, бүтээлэг гэх мэт зүйлсийг 2 удаагийн угаалтаар угаах нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь өд сөд нь өөртөө хөөсийг ихэд шингээдэг бөгөөд 1 удаагийн угаалтын зайлалтаар арилахгүй угаалгын нунтаг шингэж үлдэх магадлал өндөр байдаг. Тиймээс та ядаж давхар зайлах горимыг угаалтын дараа ажиллуулж байгаарай. 

9. Алчууранд зөөлрүүлэгч, ангижруулагч хэрэглэх. Эдгээр химийн бүтээгдэхүүнүүд нь алчуурны нэвтрүүлэх, шингээх чадварыг буруулдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байсан нь дээр. 

10. 1 дор хэт их зүйл угаах. Та угаалгын машины барабаны 80% хүртэл хувцсаа дүүргэхэд хангалттай. Угаалгын машины багтаамж нь /6 кг, 7 кг, 8 кг г.м/ хуурай жингээр байдаг. Гэхдээ та угаах зүйлсийнхээ овор хэмжээ, ус нэвтрэх, хөөсрөх зэргийг бодолцон угаах зүйлсээ машинд хийгээрэй. ХАРИН, заасан хэмжээнээс хэрхэвч илүү хувцас хийж болохгүй. Тэгвэл угаалгын машины барабан гажиж, эвдрэлд хүргэх аюултай. 

11. Цув, өдөн куртка, салхи нэвтрүүлдэггүй куртка гэх мэт хувцасыг буруу угаах. Та зүгээр л угаалгын машиндаа хийгээд аль нэгэн горимыг сонгоод угаачихаж болохгүй. Учир нь тэд бас хөөсийг өөртөө шингээн, угаалгын нунтаг нь арилаагүй байх аюултай. Тиймээс нэмэлт зайлалт горимыг сонгох мөн угааж байх явцдаа газрын теннисний бөмбөг хийж угаавал угаалгын нунтаг болон сэгсрэх явцад хувцсыг жигд болгодог. 

12. Хэт их хэмжээний үнэтэтэй угаалгын нунтагууд болон зайлагч, үнэртүүлэгч шингэнүүд хэрэглэх. Эдгээр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг гэрийн аргаар илүү эрүүл эко аргаар орлуулах боломжтой. Давс хувцасны өнгийг сэргээдэг бол шохой толбо арилгах чадвартай. Харин нимбэгийн шүүс хувцсыг зөөлрүүлж, анхилам үнэртэй болгодог. 

13. Угаалгын машиндаа анхаарал хандуулахгүй байх. Угаах ажлыг тань нугалц байгаа угаалгын машиндаа үргэлж талархан, анхаарал хандуулж хагас жилдээ 1 удаа уксус хийж, хамгийн өндөр температурт нь хоосонгоор нь угаалт хийж байгаарай. Мөн угаалт бүрийн дараа машины хаалгыг онгорхой байлган хатаах хэрэгтэй. Түүнчлэн угаалгын машин бүрт байдаг хогны хэсгийг дор хаяж 2-3 сардаа 1 удаа авч цэвэрлэж байгаарай. Тэндээс та хайгаад олохгүй байсан өрөөсөн ээмэг, төмөр мөнгө, товч гээд сонин сонин зүйл олох вий.  

Эх сурвалж: brightside.me

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.